УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирчихлээ.

Moderator
20 цаг 49 минутын өмнө

2016 оноос хойш олонх болж төрийн бүрэн эрхийг авсан МАН-ын амласан мөрийн хөтөлбөрийн биелэлт хэрхэн буй нь олон нийтийн сонирхлыг улам татаж буй.

Гэхдээ энэхүү биелэлтийн хувь хэмжээ гэхээсээ илүүтэй нийгэмд шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг бий болгох, эдийн засгийн болоод амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн заалтууд биелж буй эсэх нь  олны анхаарлыг илүүтэй татаж буй нь ч мэдээж.

Юутай ч 2023 оны Засгийн газрын отгон хуралдаанаар Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр гээчийг байгуулж Засгийн газрын тэргүүн энэ ажлыг  удирдахаар болсон нь ард иргэдийн сэтгэлд нэн нийцсэн.

Энэхүү хөтөлбөртөө 2024 онд орон сууцны хүртээмжийг эрс нэмэгдүүлж “Миний анхны байр”, “Миний орон нутагт амьдрах сонголт”, “Миний түрээсийн байр”, “Миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлж үүнийгээ Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлнэ гэдгээ Засгийн тэргүүн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан нь сэтгэлийн дэм өгөв.

Гэхдээ одоо харин ард иргэдийн зүгээс  МАН-ын амлалт буюу мөрийн хөтөлбөрт багтсан байсан. 

“Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.
Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.
Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно”
гэсэн эдгээр заалттай хэрхэн уялдах нь анхаарал татаж, оны эхний өдрөөс энэ яриа газар авч, олны зүгээс чих тавьж эхэллээ. Юутай ч хонгилын үзүүрт гэрэл харагдуулсан учраас булт олны анхаарал энэ зүгт чиглэж буй бөгөөд товчхондоо бол Орон сууцжуулах хөтөлбөр буюу МАН-ын  АМЛАЛТ хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна