Шинэ он айсуй энэ мөчид төр засгийнхны зүгээс чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл ард олондоо түгээж хэр чадлаараа шинэ оноо гаргах гэж хичээж буй ард иргэддээ сэтгэлийн дэм, итгэлийн зул асааж байна.
Мэдээж сайн муу ээлжилдэг хорвоо хойно өөр өөрийнхөөрөө л 2023 оноо үдэж, 2024 оныг угтаж “Амны бэлгээс ашдын бэлэг” хэмээх нь тодорхой.
Засгийн газрын оны отгон хуралдаан өчигдөр буюу 12 дугаар сарын 27-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэж танилцсанаас ипотекийн зээлийн эх үүсвэрийн талаар дорвитой ажил хийхээр болж Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог байгуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болсон.
Гэхдээ хэн ахалж удирдах нь гол биш хэрхэн хөрсөн дээр бууж ард иргэдэд өгөөжөө өгөх нь чухал.
Энд 1 зүйлийг тодотгоход Ерөнхий сайдын ахалсан тэрхүү хороо нь нэн ядуу, бага орлоготой болон бусад зорилтот бүлгийн иргэдэд тохирсон халамжийн,түрээсийн орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэдгээрээ онцлог юм.
Мэдээж утааг бууруулахад, эрчим хүч хэмнэхэд, хотын хөгжилд хувь нэмрээ оруулах гэх зэргээр цогцоор нь шийдэхээр харж төлөвлөснийг хэлэх хэрэгтэй.
Эл мэдээлэл хийсэн даруйд ард иргэд баярласан. Тэр тусмаа 2 сая төгрөгөөс доош цалинтай хүмүүс тэр тусмаа залуус баярласан. Яагаад гэвэл өнөөдөр 2 саяас доош цалинтай тэр хэсэг чинь ядуусын хорооллынхон буюу утааг утгаар нь үйлдвэрлэгчид гэх шошготой болчхоод байгаа.
Тиймээс Засгийн газрын хуралдаанаас гарсан эл шийдвэр жинхэнэ байгаа онож хэмээн олны зүгээс ийнхүү талархаж буй юм.
Тэгээд ч орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 их наяд төгрөгийг 115 мянган иргэнд олгосон байдаг ч зээлд хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр саяас дээш буюу дунджаас дээгүүр орлоготой иргэд байгаа бага, дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгодоо хүрч чадаагүй гэх дүгнэлтэд хүргэсэн тул Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог ийнхүү байгуулав.
Гэхдээ хэн ахлах нь бус хөрсөн дээр хэрхэн буух нь сонин юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна