Ч.Хүрэлбаатар сайдын мэдээлэл маруухан байна гэж олны зүгээс шүүмжлээд эхэллээ. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд шатахуун, цахилгааны асуудлаар ярих ёстой нэгэн байж болно.
Гэхдээ нүдэн дээр илт байгаа юмыг худлаа ярих нь даанч зохимжгүй байгаа тул иргэдийн бухимдах нь ч зөв. Тэрбээр “ОХУ-аас шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн... Манай улс Ангарскийн үйлдвэрээс шатахуунаа голлон нийлүүлдэг. Гэтэл Ангарскийн үйлдвэр засварт орсон. ОХУ дотооддоо шатахууны хомстолд орсон учраас тодорхой хэмжээний хориг тавьсан нь нийлүүлэлтийн асуудалд нөлөөлсөн. Бид татан авалтаа нөхөж хийж байгаа ч төмөр замын хүчин чадал нөлөөлж байна" гээд хээв нэг ярьж байх юм. Тэгээд ч Ангарскийн үйлдвэрийн өнгөрсөн баларсан засварын тухай одоо ингэж ярих нь ОРОС АХ нарын дургүйг хүргэж буй ч биз. Мөн тэр эрчим хүчний талаар "Оросын талаас хязгаарлалт хийгээгүй, хэвийн хэмжээнд өгч байгаа. Манай дотоод дахь хүрэлцээ муу байгаа учраас хязгаарлалт хийж байгаа гэж харж байна" гэсэн нь даарч бээрсэн ч хэр хэмжээгээрээ хэмнэж байгааг нь үл хүндэтгэсэн үйлдэл болохын сацуу ард иргэдийг бүр ч тавгүйтүүлж орхив.
Тийм дээ ч “Сайд аа, мэдэхгүй сэдвээрээ бурж байхаар мэддэг сэдвээ л ярьсан нь дээр шүү” гэж буй биз.
Ч.Хүрэлбаатар сайд “ОХУ-аас эрчим хүчний хязгаарлалт хийгээгүй” гэж мянга хэллээ ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдрөөс яг 13 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 13-нд “Оросоос импортолж байгаа цахилгаан эрчим хүчний талаар мэдээлэл өгөхдөө “Өчигдөр буюу 12 дугаар сарын 12-ны 16:00 цагт Оросын талаас 345 МВТ хүртэл эрчим хүч авдаг байсныг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 13-наас 150 МВТ-аас илүүг авч чадахааргүй болсон. ОХУ гэрээнд заасанчлан 1 хоногийн өмнө энэ тухайгаа Диспетчерийн үндэсний төвд бичгээр болон амаар мэдэгдсэн байгаа....” гэж мэдээлж байв.
Зуд ирвэл хуц ухнанд гэгчээр эрх биш энэ салбарыг толгойлж байгаа сайд нар нь Эдийн засгийн хөгжлийн сайдаас арай илүү мэдлэг, мэдээлэлтэй байгаа болов уу. Товчхондоо бол мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьж, ард түмний мэдэх эрхээр наадах та нар хэн юм гэж асууж буй хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна