Тээврийн цагдаагийн албанаас цахим орчинд энэ сарын 18-ны өдөр “Ямар их цэнхэр дугаар харагдаж байна. Овоо их тараажээ гээд шалгахад хар өнгийн тээврийн хэрэгслийн өнгө нь мөнгөлөг байна” гэх мэдээлэл нийтлэгдсэнийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгажээ.
Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын тээврийн хэрэгслийн улсын дугааруудыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулах үедээ “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай бичин хүргүүлэн, хэвлүүлж, уг тээврийн хэрэгсэлд алдаатай хэвлэсэн улсын дугаарыг зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийн холбогдогчид 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох, уг тээврийн хэрэгслийн улсын дугаар алдаатай хэвлэгдсэнг мэдсээр байж жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох, жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.212.117.89
Ер нь иймэрхүү болж бүтэхгүй нөхдүүдийг зурагыг нь аваад paparazzi.д тавиад арга хэмжээг нь аваад байх хэрэгтэй.Ялангуяа автобусны карманд зогсож байгаа нөхдүүд зүгээр даам гарчихсан нэгдүгээр эгнээг хаагаад тавьцан байх жишээны арай даварцан бусад хүмүүсд гай болсон дуракууд автобус зогсход хүртэл гай болсон мөнгө олж болно гэхдээ аятайхан хүмүүсд гай болохгүй зогсож болноодоо болохгүй бол зурагыг нь аваад paparazzi.д тавих хэрэгтэй тэгээд торгуулаад байж байна биз
Хариулах66.181.191.236
zailuul jolooch hohirood uldjee
Хариулах103.212.119.54
Kkkkkkk torguuli shuu um ni bagdaad bggag harj bgaa bzdee kkkk
Хариулах202.9.41.6
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Хариулах