2023 он гарсаар улс төрийн хүрээнд томоохон айлчлалууд хийгдэж, гадна талдаа Монгол Улсын нэр хүнд чамгүй өссөн дэвшилттэй жил боллоо. Иймд энэ онд Монгол Улсад хийгдсэн дараах томоохон айлчлалуудыг тоймлон хүргэж байна.
1. Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улс дахь айлчлал /2023.5.21/: Уг айлчлал нь түүний Монгол Улсад хийсэн анхны айлчлал юм. Айлчлалаар Монгол, Франц улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тохиролцов. Мөн түүний хувьд Монгол Улс эрчим хүчний салбарын хувьд бие даасан хараат байх хэрэгтэй бөгөөд үүнд нь Франц дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Мөн энэ онд хоёр улс ураны төсөл дээр харилцан ашигтай ажиллах эхний шатны хэлэлцээр хийгээд байгаа юм.
Зураг
2. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчлав. /2023.8.31/: Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн гэгддэг Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап Францис Монгол Улсад таван өдрийн айлчлал хийсэн юм. Түүнийг "The Guardian", "Reuters" зэрэг дэлхийн өнцөг булан бүрийн 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, тоймчид дагалдаж ирсэн төдийгүй Монгол улсын гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт түүхэнд тооцогдохоор үйл явдал болсон хэмээн судлаачид онцолж байв.
Зураг
3. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад айлчлал хийв. /2023.4.24/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад айлчлал хийсэн юм. Түүний айлчлалаар хоёр бизнесийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан форум зохион байгуулагдав.
Польшийн бизнесийн салбарын зарим төлөөлөл манай улсын IT салбарыг сонирхож байгаа талаар ярьж байв.
https://www.facebook.com/erennews.mn/videos/755733429434242
Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна