Чехийн Прага хотын их сургуульд энэ сарын 21-нд 24 настай Чех оюутан аавыгаа буудан хөнөөж, дараа нь 14 хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулаад амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна. Тус улсын Засгийн газар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхийн тулд арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг Төв Европын орнууд даяар гашуудал зарлах тухай ерөнхийлөгч Петр Павелтэй хийсэн Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр шийдвэрлэсэн байна. Мөн ерөнхийлөгч Петр Павел "Олон залуу хүний амь насыг алдсанд би маш их харамсаж, уурлаж байгаагаа илэрхийлж байна. БНЧУ-ын түүхэн дэх хамгийн эмгэнэлт явдал болсон энэхүү эмгэнэлт үйл явдалд хохирогчдын хамаатан садан, бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Сэжигтэн өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, өндөр амжилт гаргасан оюутан байсан бөгөөд дээрх хэргийг ганцаараа үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Мөн түүнийг аавыгаа алсан гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Прага хотын ойролцоох нэгэн тосгоны ойд буудуулсан нэг эрэгтэй болон түүний хоёр сартай охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
64.119.29.210
7657567
Хариулах64.119.29.210
423423423
Хариулах