Тэр нүүрсний хамгийн сонирхолтой эх сурвалж

Moderator
2023/12/14

“Нүүрсний хэрэг”-ийн эхний сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухай асуудал хөндөгдөж, олны  анхаарал энэ хүн дээр тусч байсан.  Гэсэн ч түүнийг оролцуулаагүй.

Гэхдээ тэр хамгийн сонирхолтой эх сурвалж. Ямар үүц задлах нь маш их анхаарал татаж байгаа.

Тэр шоронгоос “ Бүгдийг чинь илчилнэ. Би их юм мэдэж байгаа...” гэх өнгө аястай зүйл ярьсан нь олны  анхаарлын төвд ч орж, ороо бусгаа нөхдийн зүрхэнд ч  шар ус хуруулсан.

Нөгөө нэг сонирхолтой нөхөр нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар.

Тэр “Нүүрсний хулгайчид, тэднээс санхүүжигчид миний тухай хэсэг ярьж, бичиж, сэвсэн. Би ч нэлээд хулгайч нарын “алтан” шүдэнд нь зуугдаад удаж байгаа. Хууль, ёсыг уландаа гишгэж, бурууг зөв болгож, зөвийг буруу болгох “мунаг” хүсэлдээ хөтлөгдсөн та нарын бодол хүсэл биелэхгүй, бүтэхгүй гэдгийг хэлье” гэсэн. Түүний ийнхүү хэлсэн нь  олныг төөрөгдөлд оруулсан гэхэд болно.  Учир нь тэр хэлж байгаа шигээ хүн биш. Ах дүү нь хүртэл элдэв бусын асуудалд орооцолдож, Монгол Улсын хууль дүрэм журмыг үл тоож байсныг бултаараа сайн мэднэ.

Тэгээд ч нөгөө “Хотгор шанага” энэ тэр гээд  зэгсэн их асуудал энэ хүнд байдаг болохоор яалт ч үгүй анхаарлын төвд  байгаа эрхэм бөгөөд зөвхөн эндээс л харахад “Нүүрсний хэрэг”-ийн сонсгол  үр дүнтэй болkх нь гэж харагдаж байгаа тул булт олон чих тавин хүлээж байна. Хэрхэхийг харцгаая, хүлээцгээе.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.24
    2023/12/16

    Уг нь их уншдаг байсан юм хиамны сайт болж дээ

    Хариулах
  • 202.126.89.177
    2023/12/16

    Энэ хулгайг яаг үнэнээр нь шүүх юм бол их л юм гарнадаа. Даанч манай төр өөрөө тэр шигтэйтээ холбогдох байх...ийм хулгайчдаас болж Монгол улс маань хөгжихгүй байна. Ард иргэд нь ч чимээгүй хараад л....тэнэг...

    Хариулах
  • 103.212.119.10
    2023/12/15

    Хүрэлбаатар бол шударга царайлсан хулгайч луйварчин гэдгийн ХЗДХ-ийн сайд нь зарлаа биз дээ.

    Хариулах
    • 202.9.46.254
      2023/12/15

      Яг унэе

  • 139.5.218.50
    2023/12/15

    Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулж байж гэмээн 40, 50 түүнээс их ч байж мэдэх хулгайн тал хувь ч болтугай илчлэгдэх гээд зарим хулгайч нь шээс алдах гээд Ганхуягийг оролцуулахгүй гээд худлаа хуулиар далайдгаад байна даа!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • 66.181.179.126
    2023/12/15

    Хулгайч хулгайчаа барьж өгье гээд бхад Ганхуягийг сонсголд оруулахгүй бол ийм сонсголоор яах юм.Хүрэлбаатарыг бүгд мэднэ ,яагаад хамгаалаад бгаам бэ? ИРГЭНИЙ ТУЛААН ГАРГАХ ГЭЭГҮЙ БОЛ ГАНХУЯГИЙГ СОНСГОЛД ОРОЛЦУУЛ,Хүрэлбаатар мэтийг илчлэг.

    Хариулах
  • 202.126.90.143
    2023/12/14

    Хулгайчийн илчилж чаддаггүй арчаагүй төр вэ

    Хариулах