Хажууд хүн хурхираад байна яах вэ...

Moderator
2023/12/13

Хөгтэй ч гэмээр ийм нэгэн явдал болсон юм гэсэн. Цагдаагийн байгууллагад “Би  ерөөсөө унтаж чадахгүй бараг 10 хонолоо. Одоо бараг салж, савж унах нь. Манай хажуу  талын айлын нөхрийнх нь хурхирч байгаа нь сонсогдоод ёстой лайтай юм... Энэ хүнд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгээд өгөөч. Тэгвэл арай гайгүй болж магадгүй ш дээ...” гэсэн гомдлыг нэгэн иргэн мэдүүлсэн гэж байгаа...

Үнэндээ  барилгын стандартыг  зөрчсөн эл асуудлыг цагдаагийн байгууллага яаж шийдвэрлэх билээ...  

Манайд улсад баригдаж байгаа сүүлийн үеийн барилгуудын чанар нь энэ. 

Орон сууцны 00-д  сууж байхад дээрээс ус асгарч байгаа юм шиг. Усанд орж байхад хажуу айл нь усны цоргоо нээж байгаа нь яг дэргэд юм шиг, хүүхдүүдээ, хоолоо ид гэж дуудаж байгаа нь яг л нэг  гэрт амьдарч байгаа  юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Үнэхээр хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл бүр мөнөөсөө мөн. Харин хариуцлагаа яаж, хэнтэй тооцохоо мэдэхгүй биш хүсэхгүй байгаа асуудал гэж харагддаг. Нөгөөтэйгүүр стандарт зөрчиж барьсан иймэрхүү барилгуудыг нөгөө “Шунхлай”, S`Оutlets-ийн барилгыг нураахтай ижил хэмжээнд хандвал таарна. Тэгж гэмээнэ сургамж болж, хүний эрх алхам тутамдаа зөрчигдөхгүй болно.

Ганцхан жишээ дурдахад Солонгос улс уржигдархан орон сууцны барилгын давхар хоорондын дуу тусгаарлалтын стандартыг хэрэгжүүлэх шинэчилсэн журам баталсан тухайгаа ард иргэддээ мэдээлсэн.

Тэрхүү мэдээлэлд “Хэрэв энэ стандартыг хангаагүй бол тухайн барилгыг хүлээж авахаас татгалзана. Дуу тусгаарлах стандартыг хангаагүй барилгыг гүйцэтгэгчээр нь дахин албадан засварлуулах боломжгүй  бөгөөд барилга баригдах явц дунд чанарыг нь шалгаад стандарт хангаагүй бол хүлээж авахаас татгалзахыг урьдчилан анхааруулдаг болж байгаа юм байна.

Тэгвэл Монгол  Улс ч бас ингэж яагаад болохгүй гэж. Тэгвэл ядаж л хажууд хүн хурхираад байхгүй шүү дээ...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна