Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Moderator
2023/12/13

"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.12.13/ 10:00 цагт болно. 

Өнгөрөгч 11 дүгээр сарын 13-нд шүүх хурал болсон хэдий ч гэрч, оролцогчдын ирц бүрдээгүй тул өмгөөлөгч нарын зүгээс хойшлуулах санал гаргасныг шүүгч хангаж шийдвэрлэсэн байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна