​Үхлийн хөндий: Монголчууд удахгүй уушгины хавдраар дэлхийд тэргүүлнэ

Moderator
2023/12/12

Утааны асуудал Улаанбаатарын эрүүл мэнд, эдийн засгийн агуулгаараа ТҮГЖЭЭ сэдвүүдийн нэг болоод удаж байна.


Улс орнууд хөгжил цэцэглэлтээрээ уралдаж байхад, манай улс агаарын хоруу чанарын индексээр сүүлийн хэдэн жил айргийн таваас буухаа больжээ. Тухайлбал өнгөрсөн оны байдлаар Улаанбаатарын агаар дахь PM2.5 тоосонцор ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 5.9 дахин өндөр байгааг тогтоосон байдаг.

Мөн Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү Bloomberg-т өгсөн ярилцлагадаа “5-10 жилийн дараа уушгины хавдар Монголд тэргүүлэх хавдрын төрлүүдийн нэг болно гэж таамаглаж байна. Бидний амьдарч буй нөхцөлөөс ч бага түвшний утаатай нөхцөлд гурван жил амьдрахад хавдар үүсэх нөхцөл гурав дахин ихэсдэг олон улсын судалгаа гарсан. Иймд цаашдаа уушгины хавдар нэмэгдэх тул бэлтгэлтэй байх ёстой” хэмээн ярьсан байв.

Хорвоо ертөнцөд ямар хавдраар тэргүүлж болохоор байна, тэрийг Монгол Улс тэргүүлдэг аймшигтай гэж хэлэхэд ч багадахаар нөхцөл байдал аль хэдийн бий болчихжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна