Танилц: Дараагийн шатны сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс

Moderator
2023/12/11

Энэ сард олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-г хэн, яаж, хэрхэн хийв гэх асуудлыг ил болгох НҮҮРСНИЙ сонсгол юм. Өнгөрсөн долоо хоногт эхний шатны сонсгол бол олон нийтийн нэрлэж заншсанаар жижиг ТАВАНТОЛГОЙН асуудал өрнөсөн. Тэгвэл хоёр дахь шатны сонсгол ирэх долоо хоногт болно. 

Тэгвэл энэ удаагийн сонголд УИХ-ын нэр бүхий гишүүд тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, нар дуудагджээ.  Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт,  НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Бодь группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр "асуугдахаар болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна