АН-ых ч бай, МАН-ынх ч бай увайгүй улстөрчдөд бүү НАЙР тавь

Moderator
Өчигдөр 13 цаг 16 минут

Ам ажил 2 нь зөрдгийн жишээг  А.Адъяасүрэн гишүүн харин ч нэг жинхэнэ утгаар нь харуулчихлаа. Бүр харуулахын зэрэгцээ ард түмнийг доромжиллоо. Бас нөгөө талаараа урд хөршөөс оруулж ирсэн хамгийн хямд будаа, элсэн чихрийг “Сайн чанарынх” гэж рекламдан зардаг нөхдүүдийг ч илчилчихлээ. Гэхдээ  энэ бизнес өөрийнх нь байж мэднэ. Үгүй тэгээд байлаа ч гэсэн уул уурхайн тусгай зөвшөөрөл, том оврын автомашин энэ тэрийнх нь хажууд бол юу ч биш л дээ...

Гэхдээ шалгаж хянадаг, шинжилдэг газрууд нь элсэн чихрийн  уутанд савласан будааг “БАЙЦААЖ ЭХЭЛСЭН” ч биз. Энэ мэтээр асуудал хөврөх л учиртай. Мөн АН-ын гишүүний энэ асуудлыг МАН-ынхан отож байсан мэт өлгөөд авсан ч бас тодорхой. Бас АН-ын А.Адъяасүрэнгийнхээс арай илүүг өгнө гэж бодоод сууж буй нөхөд байгаа нь ч тодорхой.

Гэхдээ гишүүн элсэн чихрийн уутанд савласан 5 кг цагаан будаа, 10 кг гурилаа “Тэсдэг юм шүү” гэсэн үгээр хачирласан нь маш том доромжлол байлаа.

Мэдээж монголчууд л юм хойно “Хүн юм өгч байхад...” гэсэн ухагдахуунаар авсан л байх. Ганц нэг нь  “Хэд хоногийн хоолны гурил, будаатай боллоо...” гэж баярласан нь биз.

Ард иргэддээ тараасан тэр гурил будааг нөгөө “Со гавьяат”-ын нүүр рүү цацдаг шиг цацах хэрэгтэй гэж булт олон ярьж байна.

Доромжилсон сонгогсдынхоо саналаар УИХ-ын зөөлөн сэнтийд 4 жил тухлахдаа тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж 2024 оны сонгуулийн марафон эхлэхтэй зэрэгцэн ийнхүү увайгүй аашилсан энэ эмийг дахиж сонгох тэнэг ч үгүй биз.

Товчхондоо бол дахин саналыг чинь авч, сонгогдохын төлөө улайрахдаа ард түмнээ доромжилж байгаа А.Адъяасүрэн мэт увайгүй улстөрчдөд  АН-ых бай, МАН-ынх ч бай бүү НАЙР тавь.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.