УИХ: ХЭҮК-ийн дарга Ж.Хунанг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

Moderator
2023/11/30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тус Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

 “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаэн гишүүд асуулт асууж, хариулт хариулт авч байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна