Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2023.11.29) амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Төрийн бус байгууллага, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагч, эрдэмтэн судлаачид болон цахимаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд тавих прокурорын хяналт”, “Согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал”, “Согтууруурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх олон улсын туршлага”, “Албадан эмчлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага”, “Согтуурах донтой этгээдийг албадан эмчилж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр талууд илтгэл тавилаа.
Тус эрдэм шинжилгээний хурлаар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна