УИХ-ын тамгын газрын харъянд Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл хэрэгждэг.
Энэхүү төслийн санхүүжилт болгож энэ сард Швейцарын хөгжлийн агентлаг 569 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Гэтэл тус газар энэ санхүүжилтийг ЦҮНХ зэргийг худалдан авахад зарцуулж байна. Тодруулбал, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл энэ сард ТУУШИН зочид буудал руу 5.3 сая төгрөг, Х.Энхжаргал, У.Туяа нарын хувь хүмүүсийн данс руу тус тус ЗУРГААН сая төгрөг, ном хэвлэлийн төлбөр нэрээр 5.6 сая төгрөгийг Хөх Монгол принтинг ХХК руу шилжүүлжээ.
Харин ШИЛЭН дансанд мэдээлэгдсэн анхаарал татаж буй гүйлгээ нь Уушгийн агуй чөлөөт бүс ХХК руу ЦҮНХНИЙ УРЬДЧИЛГАА нэрээр 8.8 сая төгрөг шилжүүлсэн байна. Гэхдээ Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэхэд цүнх худалдан авах ямар шаардлага байгааг С.Алтанхуяг дарга тайлбар өгөх биз ээ. Сонирхуулахад, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх төслийн төсвийн захирагчаар С.Алтанхуяг гэх эрхэм ажилладаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна