РОМАНС ЗАЛИЛАНД ӨРТСӨН ЭМЭГТЭЙ АМИА ХОРЛОЖЭЭ

Moderator
2023/11/28

Сүүлийн жилүүдэд романс залилан манайд газар аваад байгаа.

Гаднын улс орнуудаас монгол эмэгтэйчүүдтэй цахимаар харилцаа тогтоож итгэлийг нь олж аваад залилдаг гэмт хэрэг дэлгэрээд байгаа юм. Наад захын жишээ л гэхэд "0" гэх эмэгтэй АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн тухай гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд бүртгэгдсэн.

Яг ийм төрлийн залиланд өртсөн эмэгтэйчүүдээр Мөрдөн байцаах албаны хүлээлгийн танхим бараг дүүрчхээд байна. Цагдаагийн байгууллага энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг цаг тутам хүргэж ажилладаг ч бодит үр дүн гарахгүй байгааг саяхны нэгэн харамсалтай жишээ харуулав.

Тодруулбал романс залиланд өртөж 40 гаруй сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорлосон хэрэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт гарчээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн эмэгтэй нь малчин бөгөөд нөхөр болон сургуулийн насны гурван хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сургалтад суухаар Баянхонгор аймгийн төвд ирсэн үедээ амиа хорлосон байдалтай олджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Талийгаачийн тухайд ойр тойрны хүмүүсээсээ их хэмжээний мөнгө зээлсэн байсныг эх сурвалжууд онцолж байгаа юм.Тэрбээр хаяг байршил нь тодорхой бус иргэнтэй фэйсбүүкээр харилцаж залилуулсан байна.

ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН ЯМАР ХЭРБЭРЭЭР ЯВАГДДАГ ВЭ?

Aliso Camelove гэгч нь иргэн "Д"-д өөрийгөө АНУ-д ажилладаг, хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 75 мянган ам.доллар авсан байна. Тухайн эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг гурван сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад ханджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн улсын Консулын газраар дамжуулан хайлт хийхэд Aliso Camelove нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэдэг нь тогтоогджээ.

Олон улсад "ROMANCE SCAM" гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гадны хүнтэй сууж баян тансаг амьдарна, гадагшаа явна гэсэн хүслүүдээрээ дамжуулан гадны иргэнтэй сошиал орчинд найз болох нь их байдаг, үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг юм байна. Тэд өөртэй нь харилцаж байгааг ойр дотны хүмүүс, найз нөхдөдөө хэлэхгүй байхыг хүсэж, хувийн санхүүг нь дараа бага багаар мөнгө нэхэж эхэлдэг аж.

Тэдний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулчихъя гэх мэтээр их хэмжээний ашиг амладаг байна. Үүний тулд тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй гэж залилж мөнгө авдаг гэнэ.

Энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч иргэн "У" гэх иргэнтэй ярилцлаа. Гаднын иргэнд 8 мянган ам.доллар залилуулжээ.

- Залилагч этгээд ямар байдлаар таны итгэлийг олж авав?

- Өнгөрсөн жил Америкийн цэргийн хүчинд ажилладаг гэх залуутай фэйсбүүкээр танилцаж, чатаар харилцаж эхэлсэн юм. Фэйсбүүк нийтэлдэг зураг нь цэргийн хувцастай итгэл төрүүлэхээр хүн байсан.

- Тан руу найзын хүсэлт илгээсэн хэрэг үү?

- Тийм ээ. Гоё зурагтай болохоор найзын хүсэлтийг нь авчихсан юм. Ингээд л сайхан амарсан уу, ямар ажил хийдэг гэх мэт зүйлсийг тогтмол явуулдаг байсан. Ингээд л харилцаж эхэлсэн.

- Тухайн этгээд танд ямар санал тавьж, мөнгийг тань авсан юм бэ?

- Тэр хүн "Би цэргийн хүчинд ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө олсон. Дарга нартаа хэлж болохгүй байна. Энэ мөнгийг чам руу илгээе. Би өөрөө араас нь очно" гэж хэлдэг байсан. Энэ мөнгийг авахад шимтгэл хэрэгтэй гэж хэлсэн. Эхлээд итгэхгүй байсан ч "тэгвэл өөр хүн рүү хандъя" гээд хэсэг хугацаанд надтай холбоо бариагүй. Хэд хоногийн дараа би өөрөө холбоо барьсан юм. Ингээд л мөнгө шилжүүлэхээр болсон. Тухайн үед олдсон боломжоо үгүй хийх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд мөнгө шилжүүлчихсэн юм.

- Та тухайн хүнтэй ярилцаж үзсэн үү?

- Үгүй. Видео колл хийхэд "Цэргийн хуарандаа байна. Энд утсаар ярихыг зөвшөөрдөггүй. Нууцаар чат бичиж байна" гэх мэт шалтгаан хэлээд ярилцдаггүй байсан. Эндээс мөнгөө авч гарчхаад л шууд Монгол руу явна гэж хэлж байсан.

- Тухайн үед та мөнгөө ямар данс руу илгээсэн юм бэ?

- Надад олон улсын данс илгээсэн. Би энэ данс руу нь л мөнгө шилжүүлсэн. Надад 40 мянган доллар өгнө гэж хэлсэн. Тухайн үед их хэмжээний мөнгө нүдэнд харагдаад л зуслангийн байшин бариулахаар цуглуулж байсан цөөхөн төгрөгөө аваад, нэмж найзаасаа хүүтэй мөнгө зээлээд шилжүүлчихсэн.

Ерөөсөө ажлын таван өдрийн дотор л 40 мянган доллартой болно гэж төлөвлөж байсан ч залилуулснаа сүүлд мэдсэн. Ерөөсөө миний мөнгийг аваад л шууд блоклоод алга болчихсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандахад залилуулсан олон хүн байдгийг мэдсэн.

Залилуулсан талаараа хүнд хэлэхээс ч санаа зовоод тэнгэр хол газар хатуу санагдаж байлаа. Хуульчид ч хандах боломжгүй, арга мухарддаг юм билээ. Гадаад руу шилжүүлсэн учраас цагдаа нар ч ажиллахад бэрх гэдгийг мөрдөгчтэйгөө уулзаад олж мэдсэн. Өнөөдөр ч энэ төрлийн залилан байна. Манайханд их мөнгө амлахад шунал нь хөдөлдөг үзэгдэл түгээмэл бий. Ямар ч аргаар хамаагүй тухайн мөнгийг авах гэж л үздэг. Энэ чанар нь романс залиланд өртөх үндсэн шалтгаан болдог шиг санагдсан. Сүүлд нь хэлэхэд нэр нүүр нь мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж болохгүй юм байна шүү.


Сэтгэгдэл (47)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.139.229
    2023/12/04

    Фейсбук тээ өөрийнхээ бодит зургийг тавьж болдоггүй юм, ер нь хаана ч. Ялангуяа залуу эмэгтэйчүүд рүү шууд л чи хөөрхөн юм аа гээд л ороод ирдэг. Хөөрхөн гэж хэлүүлэх дуртай залуу гэнэн бүсгүйчүүд зөндөө шд. Коронагаас 1 жилийн өмнө нэг сайтаас хөөрхөн япон охины зураг олж тавиад фейс хуудас шинээр нээчихсэн чинь Яасан гэж бодно. Хөгшин залуу баахан эрчүүдээс найзын хүсэлт ирээд салахаа байсан. Монголчууд маш гэнэн ард түмэн, ядуу байх тусмаа мөнгөнөөс өөр юм бодож мэдэхгүй, итгэмтгий гэж хачин. Хэсэг нь тэнд луйварчдад мөнгө ө бас амь насаа алдаж байхад хаа нэгтээ бас нэг нь луйварчдын арганд орчихсон явж л байгаа шд. Хүний хохь дуудахаас илүү ах дүүс, үр хүүхдүүдээ сэрэмжлүүлж сурмаар байна, энэ олон мэргэн хүмүүс

    Хариулах
  • 103.212.116.62
    2023/11/29

    Тэр мөнгөөрөө өөрөө гангараад тансаглаад хэвтэж байсан бол аштай юу даа хөөрхий минь.

    Хариулах
  • 66.181.161.178
    2023/11/29

    Хохьчинь шуналаа хазаарлаж сур богино ухаантайгаа мэддэггүй юм уу

    Хариулах
    • 139.5.216.219
      2023/12/01

      Хүний хохийг хэзээч бүү дуудаж бай. Өөрт чинь юу ч тохиолдоо билээ.

  • 211.36.149.190
    2023/11/29

    Ха ха нам дурлажээ.Хажуудах хөөрхийгөө голоод илүү хараад бас хаяад гадаад явах юм мөрөөдчихсөн!

    Хариулах
    • 66.181.161.178
      2023/11/29

      Ха ха ха ха

  • 77.111.247.169
    2023/11/29

    Тэгж бхдаа таарсан өлөгчин юмдаа. Гэнэн Т1 , ийм хүн хогнууд сонгууль өгдөг гэхээр алгадмаар!

    Хариулах
  • 103.57.92.219
    2023/11/29

    Ёстой шуналаасаа болж дээ.

    Хариулах
  • 14.201.241.242
    2023/11/29

    Малаа маллаад нөхрөө халамжлаад л сууж байна биз.Хэн тэрэнд бас пб заагаад өгчив.Хараагүй уулзаагүй хүн өөрт нь хайр зарлахаар итгээд байгаа авга нар яг сумтай.

    Хариулах
    • 66.181.188.196
      2023/11/30

  • 59.153.115.22
    2023/11/29

    Нэрээ тэнэг гэж дээ.Тийм их мөнгөтэй хүн Өөрөө шимтгэл авч яах вэ дээ.Зүгээр сууж байгаад мөнгөтэй болно гэж байхгүй биз дээ.

    Хариулах
  • 45.117.35.25
    2023/11/29

    Ямар тэнэг юм бэ яаж ч бодсон танихгүй байж мөнгө шилжүүлээд байхдаа яахавдээ. Таньдаг хүн ч мөнгө зээлээд өгөхгүй байхад

    Хариулах
    • 108.147.176.105
      2023/11/29

      Ystoi unen

  • 202.126.88.139
    2023/11/29

    Midrel pizda nar hohichino zugeer muruuruu amidraach haha

    Хариулах
  • 202.21.107.41
    2023/11/29

    Хүн сармагчихвнгаас, монгол хүн үхэрээс гаралтай

    Хариулах
    • 66.181.185.161
      2023/11/29

      Kkkkkkkkkkkkk unenkkk

    • 77.111.247.169
      2023/11/29

      гоё ш**сан гөкшөөн

    • 202.126.89.52
      2023/11/29

      goe hellee

  • 66.181.161.187
    2023/11/28

    Зүгээр сууж байгаад мөнгөтэй болно гэж боддог юм байх даа.биеэ зовоож олсон хэдийгээ биеэ зовоолгүй алдмаар байдаг юм байх даа

    Хариулах
  • 66.181.183.176
    2023/11/28

    Гэр бүлтэй байж яаж тэгж....... монгол хэлээр хохь чинь гэдэг юм даа

    Хариулах
  • 66.181.161.197
    2023/11/28

    Bi bol dund huruuniihaa zurgiig daraad ywuulchhdag ym

    Хариулах
    • 77.111.247.169
      2023/11/29

      хаххахах

  • 202.126.89.172
    2023/11/28

    Сэрэмжүүлсээр байхад ингэж шуналдаа хөтлөгдөөд залилуулж байгаа нь өөрсдийн буруу үйлдэл. Заавал харилцаа үүсгэх албагүй шууд блоклоод устгаад бай. Ийм юм зөндөө орж ирдэг шууд устгаад хаячихдаг. Янз бүрийн дүрээр орж ирээд байдаг юм билээ.

    Хариулах
  • 59.153.115.44
    2023/11/28

    Googleer orood sain xaival xumuusin bichsen comentuud garaad irdeg zunduu xumuus luivarduulsnaa bichsen bdag.Angli xel mash xereg bolson.Oloon jiliin umnu iim ym nadd bas toxioldson gexdee mungu tugrug nexeegui bsan ue deer n medej avaad shuud xariu bichxed tas alga bolson kkk

    Хариулах
  • 202.126.89.78
    2023/11/28

    Арай арай.

    Хариулах
  • 66.181.161.81
    2023/11/28

    Yaj ch bodson yaj itgej mongo ywuulj bnaa. Bi vnendee gaihaad baih yum

    Хариулах
  • 66.181.161.204
    2023/11/28

    Хүмүүс ийм тэнэг юмуу, эсвэл ийм шуналтай юмуу? Бүр гайхаад барахгүй юм. Бодвол аль аль нь байхдаа

    Хариулах
  • 103.212.118.137
    2023/11/28

    больж гэхээс өөр юу гэхэв дэ

    Хариулах
  • 61.4.248.197
    2023/11/28

    Танихгүй хүн байтугаа таньдаг ч хүн хулихдана ш дээ. Ер нь их хэмжээний мөнгө амлах юм бол залиллан гэж шууд брдоорой

    Хариулах
  • 66.181.160.83
    2023/11/28

    Арай л тэнэг бна яаж ч бодсон харь танихгүй хүн их мөнгө гээд байхад итгэж байдаг өөрөөрөө жишээлж боддоо чи хаа газрын хэн нэгэнд их мөнгөө хуваалцах байсан уу

    Хариулах
  • 103.57.94.209
    2023/11/28

    Ийм тэнэг хүмүүс Монгол улсын иргэн гээд явж байхад яаж энэ улс өөдлөх вэ дээ: Энэ мөнгөө залилуулсан гэх хүн хогнууд амиа хорлож үхлээ гэхэд зөвхөн Монгол улс л хожино, тэнэг хүн цөөрнө

    Хариулах
    • 43.242.243.69
      2023/11/28

      Хатуу боловч үнэн үг

  • 66.181.181.60
    2023/11/28

    ямар ч гэнэн юм бэ ямар жоохон залуу охин биш дээ амьдрал үзсэн хүний эхнэр хүүхдийн ээж болчихоод ингэх гэж байхуу ёстой тэнэг юм

    Хариулах
  • 103.212.116.109
    2023/11/28

    Энэ Баянхонгорын хүүхнүүд яацан гэнэн р хүмүүс байдаг юм бэ? Баянхонгорын бас нэг гавьяат .... зөндөө мөнгө алдсан гэсэн. Нутагтаа нэртэй болохоороо нэрэлхээд хэлдэггүй юм билээ.

    Хариулах
  • 106.154.145.157
    2023/11/28

    Шунал гэж нээрээ нөхөр хүүхэдтэй хүн байж бас өөр гадаад эр дагаад явах санаатай хаха. Ийм бодолтой эрэгтэйчүүд эмэгтэйчүүд минь мөнгөтэй хүн та нар шиг хог новшоор яах юм бэ бодоод үзээч

    Хариулах
    • 66.181.178.189
      2023/11/28

      Yaaag unen

    • 202.9.40.8
      2023/11/28

      Үнэн ккк

  • 202.126.89.30
    2023/11/28

    Нөхөртэй байж романс залиланд шаалгуулчихдаг, лайтай гар вээ

    Хариулах
  • 43.242.243.151
    2023/11/28

    Ёстой утаан тэнэг хүүхнүүд байх юмаа иим юмнууд үхэхээс өөр ямар зам байхавдээ

    Хариулах
  • 202.126.90.13
    2023/11/28

    Үнэгүй юм зөвхөн хавханд л бдаг амар хялбараар амьдрах дуртай эмэгтэйчүүд олширчээ.Яаж бодохоороо ийм юманд итгэдэг бна даа.

    Хариулах
    • 202.21.108.3
      2023/11/28

      Хэтэрхий шуналтай,мэдлэг муутай

  • 103.10.21.48
    2023/11/28

    yaj iim umand itgeed ymar uhaan bodloor yvaad bdag humuus be?

    Хариулах
  • 202.126.88.219
    2023/11/28

    Ийм гэнэн шуналтай хүмүүс олон болждээ ажил хийх сонирхолгүй амар хялбар аргаар амьдрах гээд л

    Хариулах
  • 202.126.89.231
    2023/11/28

    Ийм эргүү тэнэг шунал гэж байдгаа....

    Хариулах
    • 202.126.88.126
      2023/11/28

      Ugui bur heleh ch ug oldohgui yum bna. Yanadaa ene usan tolgoitoi huuhnuudiig.

  • 66.181.188.201
    2023/11/28

    Ийм усан тэнэг шуналтай хүүхнүүд олон байнаа. Яана даа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэж

    Хариулах
    • 139.5.217.62
      2023/11/30

      Яасан хүн муулах дуртай хүмүүс вэ