Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдэж буйг, ногоон гэрэл 30 секунд тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг хэмээн “Таван толгой түлш” компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дарга Х.Галымбек тайлбарлаж байна.
Тэгвэл угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах талаар мэдээллийг хүргэж байна.
Суурилуулах байршил: Унтлагын өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг олон давхар байшингийн давхар бүрт төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв танд нэг төхөөрөмж байгаа бол түүнийгээ унтлагын өрөөндөө суурилуулаарай. Унтлагын өрөөнөөс өөр газар суурилуулсан тохиолдолд тус өрөөнд дуут дохио сонсогдож байгаа эсэхийг шалгаарай.Төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, ханад суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 сам байх ёстой.
Эсгий гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна.
Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шатахууны хангамж зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
66.181.160.85
Угаар мэдрэгчийг байнга тогонд залгах нь хэцүү зай нь амар байсан юм
Хариулах66.181.160.67
Угаар мэдрэгч унаад таг сав нь ойчихсон буцааж хийх гэхээр пүрш бас нэг шонтой тцсгаарлаг ч юм уу хоёр юм нь сэтэрцэн яаах вэ янзлаад өгөх газар бна уу
Хариулах66.181.161.212
86031461залга
66.181.161.212
Хаяг утсаа өгөөч үзэж өгье