Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас эрүүл Монгол хүний төлөө уриатайгаар “Эрүүл иргэн хадгаламж”-г өнгөрсөн жил зах зээлд амжилттай нэвтрүүлж байсан байв. Тэгвэл энэ удаад Төрийн банкнаас “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран Эрүүл иргэн картыг зах зээлд нэвтрүүлжээ.
“Эрүүл иргэн карт” нь олон улсын болон дотоодын төлбөр тооцоонд ашиглагдах төгрөг болон ам.долларын сонголттой, картын нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чиптэй, paywave зайнаас унших технологи бүхий олон улсын Виза брэндийн карт гэдгээрээ илүү онцлог аж. Тус картаар Монгол болон Солонгос улсын эмнэлгүүд, эмийн сан, гоо сайхны салон, иог, фитнес, эрүүл амьдралын хэв маяг бүхий байгууллагуудад үйлчлүүлэхдээ 10 хүртэлх хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм байна. /Хөнгөлөлт эдлэх боломжтой байгууллагуудын мэдээлэлтэй энд дарж танилцана уу/
Эрүүл амьдралын хэв маяг бүхий “Эрүүл иргэн карт”-г хүссэн хүн бүр Төрийн банкны өөрт ойрхон байрлах салбар эсвэл “Гялсбанк”-аар захиалан хүргүүлэн авах боломжтой. Таны картын жилийн хураамжийн 20 хувийг “Эрүүл мэндийг дэмжих” үйлсэд зарцуулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон 1800-1881-с лавлах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна