Өнөөдөр дэлхий дээр 445 цөмийн реактор ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 хувийг хангаж байна. Мөн шинээр 54 цөмийн реактор баригдаж байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл яагаад дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчинд анхаарлаа хандуулах болов?
Цөмийн эрчим хүч нь жил бүр 400 сая машинаас ялгарах хэмжээний буюу 2 тэрбум тонн нүүрстөрөгчтэй тэнцэх хорт утаа агаарт цацагдахаас урьдчилан сэргийлж байдаг. Иймээс цаашдаа цөмийн эрчим хүч, АЦС-ын гол түүхий эд болох ураны хэрэглээ өснө гэж таамаглаж байгаа юм.
Тухайлбал “Улаан ном 2020”-д бичсэнээр дэлхийн ураны хэрэгцээ жилд 100 мянган тонн хүрэх магадлалтай гэж таамагласан байдаг. Мөн БНХАУ 2060 он гэхэд тэг нүүрстөрөгч хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байх зорилт тавьж байгаа тул цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгаа юм. Тийм ч учраас БНХАУ ирэх 10 жил ураны зах зээлийн тэргүүлэгч худалдан авагч болох боломжтой гэж шинжээчид таамаглаж буй.
Үүгээр x зогсохгүй 2021 оны байдлаар дэлхийн улс орнуудын шинээр барьж буй 54 реакторын 16 нь БНХАУ-д баригдаж байгаа гэх мэдээлэл бий.
Харин Монгол...
Монгол Улсын хувьд 200.000 тонн ураны батлагдсан нөөцтэй ба дэлхийн ураны зэх зээлийн 12 дахь томоохон тоглогч орон. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтэд шаардлагатай байгаа стратегийн ач холбогдол бүхий баялгааа нийлүүлэх замаар нүүрстөрөгч бага ялгаруулах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шатахууны хангамж зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна