АН-ынхан цагтаа “бид бол муу, муухайгаа, болох, болохгүйгээ ил цагаан ярьдаг хүмүүс” хэмээн цээжээ дэлддэг байв. Харин одоо бол түрүүлж ам нээж, том дуугарах юм бол намаасаа хөөдөг, цагдаа шүүхдээ тулдаг болжээ.
Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөрийг шүүмжилж, АТГ-аас түүнд хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл түгээсэн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нарт хариуцлага тооцож, АН-аас хөөхөөр болж байгаа аж.
Энэ талаар тус намын гишүүн А.Цэрэнбат цахим хуудастаа “АН нойрноосоо сэржээ. Дүрмийн хороо хуралдаж байна гэнэ. Гэхдээ бид хоёрыг авч хэлэлцэж байна гэнэ. Намаа шүүмжилдэг эв нэгдлийг хагалан бутаргагч нийгмийн дайсан, коммунизмыг доромжилдог гэнэ. АН-аас хөөх юм гэнэ. Базарваань мундаг сайн ажиллаад эхэлж” гэжээ.
Үнэхээр тэднийг хөөж өг хэмээн тус намын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Билгүүн Үндсэн дүрмийн хороондоо өргөдөл гаргаад байгаа аж.
Өөрөөр хэлбэл, АН-ын зарим гишүүн Л.Гантөмөрийг АТГ-аас шалгаж байгаа эсэхийг тодруулахад “АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн хэрэгт шалгагдаж буй үйлдэлд та бүхнээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, хариуцсан мөрдөгчид шилжүүлсэн болохыг мэдэгдье” гэх хариу өгсөн байдаг.
Тиймээс АН-ын гишүүн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нар “АН-ын дарга Л.Гантөмөрт аль хэдийн эрүүгийн хэрэг үүссэн юм байна” хэмээн тайлбарлаж мэдээлэл хийсэн.
Товчхондоо, эрүүгийн хэрэгт татагдчихсан даргатай нам хол явахгүй гэж байр сууриа илэрхийлсэн.
Үүнийхээ горыг амсаж энгийн гишүүд нь хөөгдөхдөө тулжээ.
Эндээс харвал АН дотооддоо улам бүр хайрцаглагдаж, нийгмийг байтугай намаа ч цэвэрлэж, цэгцэрч чадахгүйдээ хүрсэн гэсэн үг. Энэ хэвээр цаашилбал АН-ыг “авслах” сүүлийн хүн нь Л.Гантөмөр л болж таарах нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шатахууны хангамж зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
202.9.40.234
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Хариулах70.187.210.175
Gantumur ygaasaa AH iig yuch bish bolhoh daalgavartai bayarcogtiin utsan hyyheldei bayarcogt gantumur2 iig hurdan zailuulah hetegtei
Хариулах