Бум бужигнаж, түм түчигнэсэн нийслэл хотын барилга байгууламж жил ирэх тусам толгой дараалан нэмэгдэж, алхаж, амрах газар хумигдаж эцэстээ нийслэлчүүд гол, нуурынхаа ай сав болон шүтлэгтэй уулынхаа энгэрт хүртэл орон сууц олноор баригдахыг хараад чимээгүй суух болсон.
Тэгвэл энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсоохоор БОАЖ-ын яам, БХБ-ын яам, Хотын дарга нар хамтарч нийслэлчүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахаар болсон байна.
Тодруулбал, дээрх яамд болон холбогдох агентлагууд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар болжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 08 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолыг мөрдөж ажиллах хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр БОАЖ-ийн сайд, БХЯ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан ажлын хэсэг хуралдсан. Тэд Богд хан уулын Дархан цаазат газрын хилийн гаднах бүсэд олголт хийсэн үе, үеийн БОАЖ-ийн сайдуудын газар олголтыг цуцлах ажиллагааг явуулж эхэлсэн байна.


Ингэснээр он удаан жил яригдсан Дархан цаазат уулын хилийн цэсийн маргаан эцэслэгдсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хийгдсэн том ажлуудын нэг болж үлдэх нь ээ.
Ямар ч төлөвлөлтгүйгээр газрыг хавтгайруулан олгосон эрхүүдийг цуцлаж буй нь нэг талдаа Засгийн газар ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж буй хэрэг. Дээрх эрхүүдийг цуцалснаар бетонон ширэнгэ болчхоод буй Зайсан, Арцат, Нүхтийн амуудад шинээр барилга байгууламж баригдахгүй гэсэн үг.
Ямартай ч Дархан цаазат газрын биологийн төрөл зүйлийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, эко системийн тэнцвэрт байдал алдагдсан энэ үед дээрх шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн нь “Аз жаргалтай Улаанбаатар”-ын иргэд гэсэн нэршилдээ дөхөж очих биз.
БОАЖЯ-наас Богд хан уулын Дархан цаазат газрын хилийн цэсийн гаднах бүсэд олголт хийгдсэн 80 гаруй иргэн, хуулийн этгээдийн нэрсийг олонд ил болгож Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27.4.2 дахь заалтын дагуу сонсох ажиллагааг хийж буйгаа зарласныг та бүхэн энэхүү баримтуудаас харж байна.








ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахууны хангамж зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна