Утсаар ярьж, тамхи татаж, зорчигчтой зүй бусаар харьцдаг жолооч нарт холбогдох арга хэмжээг авч байна

Moderator
2023/11/22

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны “Ажил эрчимжүүлэх тухай” А/79 дүгээр тушаал болон “Нийтийн тээвэр8 Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2021 улсын стандартын хэрэгжилтийг нийтийн зорчигч тээврийн 32 чиглэлд ажиллаж буй тус байгууллагын 227 тээврийн хэрэгсэл бүхий 400 гаруй жолооч нар иргэд, зорчигчдод ая тухтай, аюул, осолгүй, батлагдсан цагийн хуваарь, чиглэлийн дагуу соёлтой үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаад 2023 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн үзлэг шалгалтыг хийж эхлээд байна.

Үзлэгээр нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдал, угаалга, цэвэрлэгээ, жолоочийн дүрэмт хувцас өмссөн эсэх, гарын оролцоотой утсаар ярих, тамхи татах, зорчигчтой зүй бусаар харьцах зэрэг зөрчил, дутагдал гаргасан жолооч нарт байгууллагын дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 

Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй нийт жолооч нартаа иргэд, зорчигчдод цагийн хуваарийн дагуу аюул осолгүй, ая тухтай үйлчлэхийг уриалж байна гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.


Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.237
    2023/11/26

    Уураа гаргаж х/чтэй тормозлож , автобусанд зогсоо зорчиж байсан олон х/н унан, гэмтэж байсан. Би 67 настай х/н унаж , хоер овдогоо гэмтээсэн. Настай х/нийг энгэж хохироогоод байхтай яаадаг юм вэ? Тэр автобусанд суугаад зогсоо явбал настай хол гар муутай х/м//ст гэмтэл авах магадал их юм байна лээ. Одоо автобусанд суухаас айдаг болсон. Энэ эр//л /зэгдэл мон //?!

    Хариулах
  • 202.126.88.234
    2023/11/25

    delenn mongonii tsoojtoi hairtsag tavitch

    Хариулах
  • 202.126.88.234
    2023/11/25

    unheer buduuleg tegeed bainga utasaar yariactai

    Хариулах
  • 202.55.188.113
    2023/11/25

    Автобусны жолоо жолочийн ажил маш хүнд ажил.өглөө 5цагт босож А даа сууж ажилдаа очоод автобус механик шалгуулаад гарна .өглөөний 6.30 оройны 23.30 хүртэл хүн тээвэрлэг 2 талын толь 2 хаалга зааланд яваа хүнээ хариуцан 500 м яваад д араагийн буудалд зогсож хүнээ буулгаж суулгандаа Автобусны жолооч ажил ийм хүнд ажилдаа. Иргэнд минь жолоочоо хүндлэж Баймаар байна.

    Хариулах
  • 202.21.107.98
    2023/11/25

    joloochiin deer kamer taviad hyanaa

    Хариулах
  • 202.9.47.10
    2023/11/25

    Утсаар ярих, загинах ч яахав тэсч болно, тамхиа болиочээ өчигдөр 3 автобус дамжаад суухад жолооч нь дандаа тамхи татах юм. Хэл ам хийгээд яахав гээд тэсээд явлаа, буухын хооронд гээд. Хүн ханиагаад бхад л цонхоо онгойлгоод тамхиа татаад явах юм. Заал руугаа утаа нь ордог гэж мэддэггүй юм бх даа

    Хариулах
  • 59.153.114.241
    2023/11/24

    Ядаж өмхий тамхиний утаа үнэртэхгүй автобусаар явах юмсан

    Хариулах
  • 202.55.188.88
    2023/11/24

    Автобусны жолооч нар маш бүдүүлэг.Олон хүн тээж явж байж шувт утсаараа маш чангаар ярина.яриан дундаа П-г бараг үг бүртээ дайж уншина.Буудал зарлахаа дийлэнх нь больсон.тамхи татаж өмхий утаагаар утна.Зорчигчтой маш муухай харьцана дандаа загнана.

    Хариулах
  • 103.57.92.27
    2023/11/24

    Жолооч нар маш бүдүүлэг чанга чанга утсаар яриад л п.. гээд хараал урсгаад

    Хариулах
  • 66.181.161.214
    2023/11/24

    Налайх Гордокийн автобусны жолооч нар замдаа зүгээр л утас үзээд л явдаг.

    Хариулах
  • 66.181.161.214
    2023/11/24

    Арай л дэндүү бүдүүлэг заваан юмнууд.Ерөөсөө л дураарай хүн бүрийг загнаж доромжлоно. Бэлэн мөнгө авах сонирхолтой.Замын хөдөлгөөнд аюултай байдал үүсгэдэг. ЗТН бол худлаа хэзээч арга хэмжээ авч чаддаггүй, айгаад байдаг..жолооч нар нь ч үг хэлүүлдэггүй.дөам гарчихсан.Зориуд явахгүй. явсан,яваагүй, буудал дээрээ зогсохгүй. хүмүүсээ суулгахгүй зугтаах. замдаа уралдах.хэмжээ даацаараа түрүү бариж жижиг машиныг шахах. хааж зогсох, тамхи татах.хаа хамаагүй зогсоод шээх. цагаасаа эрт буучихдаг. Хяналт сул биш бүр байхгүй зааваан газар.

    Хариулах
  • 66.181.161.214
    2023/11/24

    Арай л дэндүү бүдүүлэг, заваан юмнууд хүн бүрийг дураараа загнана.до

    Хариулах
  • 66.181.191.231
    2023/11/24

    Хүүе нээрэй хот хоорондын жолооч нар замын турш утсаар ярьж, видео колл хийгээд явдаг шүү. Бодвол замаа хардаг л байгаа даа. Бас л заримдаа айластай санагддаг шүү. Зургийг аваад явуучихмаар л санагддаг

    Хариулах
  • 66.181.161.81
    2023/11/23

    Хотын автобуснуудад бэлэн мөнгө хийдэг хайрцаг тавиачдээ цоожтой лацтай хайрцаг .Манайхаас бусад оронд хайрцаг байдаг шдээ.Орой буухдаа жолооч нь хайрцагтай мөнгаө тушаадаг ..

    Хариулах
    • 103.57.93.148
      2023/11/24

      Tiin shuu.zub .zub sandal bn

  • 66.181.180.152
    2023/11/23

    Дээр нь хүнээс авсан мөнгөө тоолоод явхаа үзэхгүй шүүдээ

    Хариулах
  • 66.181.177.71
    2023/11/23

    Жолооч хотын дарга руу чарлаад бсын учир ийм бхнь

    Хариулах
  • 203.98.76.237
    2023/11/23

    Ёо овоош дээ , хэдэн даам гарцан бүдүүлэг юмнуудыг тэгвэл таарна.

    Хариулах
  • 66.181.183.122
    2023/11/23

    Хөвсгөл Улаанбаатарын хооронд явдаг автобусны жолооч нар үйлчилгээний соёл тааруу автобусны салоны ариун цэвэр бол тааруу суудлын бүрээс нь хир буртагтай баригдсан Жолооч нар нь байнга утсаар ярьж кабиндаа тамхи татсан ер нь хэцүү дээ. Зорчигчийн авч явж байгаа цүнх жижиг хайрцагтай ачаанаас 5 мянгаас 10 мянган төгрөг авна бүүр цаашилбал эмэгтэй хүний барьдаг цүнхнээс хүртэл мөнгө нэхэх дээрээ тулаад улаан цагаандаа гараад бн даа. Энэ асуудлыг хариуцсан аж ахуйн нэгж нь анхааралдаа авахгүй бол үйлчлүүлэх иргэд олдхогүй байх шүү.

    Хариулах
  • 66.181.183.122
    2023/11/23

    Хөвсгөлөөс Улаанбаатар хоёрын хооронд явдаг Жолооч нар үйлчилгээний соёл муутай автобусны доторх салоны ариун цэвэр муу суудлын бүрээс нь хир буртагтай баригдсан Жолооч нар нь байнга утсаар шаардлагагүй зүйл ярьдаг кабиндаа тамхи үргэлж татдаг гээд л тун ч хангалтгүй автобуснууд үйлчилгээнд явдаг. Үүнийг хэлсэн ганц нэг зорчигчдод тун тааламжгүй ханддаг даа.Мөн зорчигч өөрийн ачаа болох цүнх ойр зуурын ганц хоёр жижиг хайрцагтай ачаанаас 5 мянгаас 10 мянган төгрөг авах бол бүүр наад захын хэрэг тэр ч бүү хэл эмэгтэй хүний барьдаг цүнхнээс хүртэл мөнгө нэхэх дээрээ тулаад улаан цагаандаа гараад байна даа. Энэ асуудлыг аж ахуйн нэгжүүд нь анхааралдаа авч холбогдох арга хэмжээ авахгүй бол хот хооронд үйлчлүүлэх иргэд ховордох байх шүү гэдгийг анхааралдаа авахыг хүсье.

    Хариулах