Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар нь Нийслэлийн Байгаль орчны газар, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны их сургууль, Инженер технологийн сургууль зэрэг салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөрсний бохирдлын асуудлыг тодорхойлох, санал шийдэл боловсруулах тинк танк арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд
- “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн нөхцөл байдал” /ШУА Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хөрс судлалын салбарын эрхлэгч Ө.Ганзориг/
- “Хөрсний нянгийн бохирдол, хүний эрүүл мэндийн асуудал” /НЭМҮТ-ийн микробиологич Б.Мөнхжин/
- “Хөрсний бохирдлыг бууруулах боломж, арга зам” /ШУА Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хөрс судлалын салбарын ЭШДА Г.Элбэгзаяа/
- “Улаанбаатар хотын хөрсний цацраг идэвхт изотопын агууламжийн судалгааны дүн” / МУИС, ШУС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор Ч.Даваадорж/ зэрэг сэдвээр мэргэжлийн судлаачид илтгэл тавьж, хөрсний бохирдлыг бууруулах арга зам, бохирдлоос урьдчилан сэргийлэх боломжийн талаар хэлэлцэв.
Мөн Нийслэлийн Байгаль орчны газраас “Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүс тогтоож дагаж мөрдөх журам”-ын төслийг танилцууллаа.
Хэлэлцүүлгээс гарсан санал, шийдэл, зөвлөмжийг дээрх журмын төсөл болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгуулахаар холбогдох байгууллагад хүргүүлэх бөгөөд энэ салбарт залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хакатон” тэмцээн зохион байгуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна