Д.Амарбаясгалан дарга аа, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг дараагийн “хувалзуудад” нь өгчихөө юу

Moderator
2023/11/21

Өнөөдөр Д.Эрдэнэбилэг нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Үүнтэй холбогдуулан УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал өчигдөр мэдээлэл хийсэн.

Тэр “Хамгийн том луйврын схемийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2023.11.21/ болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн ар дахь схемийг гаргаж, тавьснаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Эрдэнэтийн 49% дангаараа байгаагүй бөгөөд "Цемент шохой", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-тэй холбоотой хамт хийгдсэн луйврын схем явсныг бид ойлгосон.” гэж байна билээ.
Үнэндээ төр дээрх үйлдвэрүүдийг өөрийн болгосон ч жинхэнэ утгаараа ажиллуулж чадаж байгаа эсэхэд нь эргэлзэхээс аргагүй үйл явц дээрх аж ахуйн нэгжүүдэд олон бий.
Тухайлбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг шинэчилж байсан "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цуцалж, үйлдвэрийг төрийн өмчид авсан. Ингээд захирлаар нь А.Ариунболдыг томилсон. Дараа нь дахиад одоогийн захирал Г.Дугаржавыг томилсон.

 

Гэтэл өнөөх А.Ариунболд нь “Ажлаас үндэслэлгүй халагдсан” хэмээн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, хүссэн хөрөнгөө гаргуулж байв.
Тодруулбал, шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байв. Ингээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК А.Ариунболдыг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзээд хуучин захиралд 135 сая төгрөгийн тэтгэмж төлсөн байдаг.
Төр захирлаа томилж, дараагийн хүнээ илгээх явцдаа л нэгэнд нь төлбөр байх жишээний. Мэдээж олон нийтийн яриад байгаачлан “Кью Эс Си”-тэй холбоотой асуудалтай харьцуулбал бага мөнгөн дүн.
Гэвч төр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн менежментийг өөртөө авч, хуулийн дагуу зохицуулалт хийнэ гэсэн нь худал шүү гэдгийн баталгаа нь ердөө энэ.
Тэгээд ч төр А.Ариунболдыг солиод тус үйлдвэр хөгжил, дэвшлийн шатандаа орсон уу гэвэл бас л үгүй.
Өнөөх л дарга нарын шахаа, цавчаа нь гарсаар байгааг эх сурвалжууд баримттайгаар дэлгэж байна.
Тухайлбал, одоогийн захирал Г.Дугаржав аудитын шалгалтад бүдэрч, шууд худалдан авалт хийсэн нь ил болчхоод ихэд сандарч байна.
Товчхондоо төр “чононд хонь хадгалуулах”-ын үлгэр гэгчээр томилсон дарга нараараа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг тонуулаад байгаа юм биш үү гэх хардлага бий болоод байна.
Бид дараагийн удаа Г.Дугаржавын хийсэн зургаан удаагийн шууд хадалдан авалт хэнийг чиглэсэн, хэдэн төгрөгийн үйлдэл байсан талаарх мэдээллийг хүргэх болно.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.46
    2023/11/22

    Хүнээ зөв сонгож тавих хэрэгтэй шүү дээ үндсэн үйлдвэрлэл мэдэхгүй материад сэлбэгийн үнэ мэдэхгүй эдийн засагч хууль ч хүмүүс тавиад тэд нар нь доод хүмүүийсийнхээ үгэнд ороод үнэтэй сэлбэг материал авч бна шүү дээ боловсон хүчний нөөц сайтай гээд буруу хмүүсээ тавиад намын нэр хүнд унаад бна шүү дээ

    Хариулах