Монголын топ компаниуд болох “Талх чихэр” ХК , “Витафит Юүби” ХХК, “Монос хүнс” ХК, “Есөн Од” ХХК, “Милко Трейд” ХХК, “Цайдам Трейд” ХХК компаниуд нэгдэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг зоригтой арга хэмжээ авч эхэллээ.
Сүүлийн үед хандив нэрийн дор олон нийтийг багагүй төөрөгдөлд оруулах төрөл бүрийн үйл ажиллагаа хийгдэж байна.
Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид болон “Лантуун Дохио” ТББ, “Шидэт гэрлийн элч” ТББ нар хамтран нийгэмд хандив бус хөрөнгө оруулалт хэрэгтэйг анзааран “Жаргалтай Монгол Хүүхэд” аяныг улс орон даяар хэрэгжүүлэхээр шинэ оныг угтан “Нандин Бэлэг”-ийг худалдаанд гаргахаар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Нандин Бэлэг”-т дээрх үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүд болох хүүхдүүдийн дуртай “бурамхан” чихэр, “Мөнх Тунх” чипс, үрэл, “Аами Таами” жүүс, “Бумбардай” нухаш, Golden Gobi шоколад, үрэл, “Лантуун Хүүгийн 10 зөвлөгөө” ном зэрэг багтсанаас гадна та “Нандин Бэлэг” – ийг худалдан авсанаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг хийгдэх аливаа үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулах юм.
“Лантуун Дохио” ТББ нь сүүлийн 10 гаруй жил хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”, “Хүн бай”, “Мартахгүй, давтахгүй Хүн бай” зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж ирсэн ба энэ жил үйл ажиллагаагаа өргөжүүлэн бусад ТББ болон үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран “Жаргалтай Монгол Хүүхэд” уриан дор “Нандин Бэлэг”-ийн багцыг худалдаанд гаргаснаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянд хөрөнгө оруулалт татахаар олон нийтийг уриалж байна. Мөн Гэртүүн ХХК Мөнх Тунх анимейшнаар дамжуулан Лантуун хүүг олон нийтэд таниулах хүрээнд контент бэлтгэн хүргэхээр хамтарч ажиллахаа илэрхийлээд байна.
Одоогоор 50 гаруй албан байгууллага нийгмийн хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэхээр “Нандин бэлэг”- ийг худалдан авч нэгдээд байгаа бөгөөд та бүхэн шинэ жилээр зөвхөн өөрсдийн хүүхдүүд бус Монгол хүүхэд бүрийг баярлуулах “Нандин Бэлэг”- ээ 79991012 дугаарт залган манай борлуулалтын албатай холбогдон өгөх боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ
Танилц: Дараагийн шатны сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс
О.Наранзул 14 насандаа их мастер боллоо
АН-ын бүлэг Ж.Ганбаатар сайдад хариуцлага тооцохыг шаардав
Б.Болдсайхан эмч Афганы хүүхдүүдийн зүрхний мэс засалд туслахаар ажиллаж байна
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг прокурорт хүргүүлжээ
Монгол ХӨВГҮҮД 1.3 тэрбум төгрөгөөр шагнуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна