Хэн нэгний дурсамжийн нэгээхэн хэсэг байна гэдэг нь гайхалтай зүйл. Ийм л гайхалтай зүйлийг 15 жилийн турш бүтээсэн MOTIV хамтлаг өнгөрсөн амралтын өдөр ойн баяраа фэнүүдтэйгээ Zaisan hill-д дуулж, бүжиглэн хайр, дурсамж тэмдэглэлээ. Тэд тоглолтоо "Цасан бороо", "Хайрын түүх", "Чамдаа", "Хайр бүхнийг уучилдаг" зэрэг дуунуудаараа нээж, дурсамж сэргээсэн үдшийг эхлүүллээ. Иймээс л тэднийг хамгийн олон хайрын дуутай Монголын boyband гэж тодотгосон байх...
1000 гаруй үзэгчдээ урьсан хайр, хүндэтгэл дүүрэн тоглолтоо “Уучлалт гуйхыг минь хүлээж байна уу”, “Чи надад хайртай юу”, “Дурлалын домог” зэрэг дуунуудаа амьд хөгжимтэйгөөр үргэлжлүүлж, хүн бүрийг сэтгэлдээ хадгалан үлдээсэн дурсамжийн дуун галт тэргээр аялуулж байна уу гэмээр үдшийг бэлджээ.
Үргэлжлүүлэн 15 жилийн ойн тоглолтоо рок попын тод төлөөлөл болон дуучин Б.Баярцэцэг, ДИЖИТАЛ хамтлагийг урин оролцуулсан нь “гал гаргасан” бэлэг болж чадлаа. Он удаан жилийн туршид олон гайхалтай уран бүтээлээр фэнүүдээ хөглөсөн тус хамтлагийн тоглолтыг үзэгчид эхнээс дуустал даган дуулж, хамтдаа бүжсэн доргио үдэш жинхэнэ мэргэжлийн, өндөр түвшний, жинхэнэ чансаатай тоглолт болж чадлаа.
Дуулсан дуу бүхнийг дагаж, фэнүүдээ дурсамжаар нь аялуулсан тэдний тоглолт талархал дүүрэн байлаа. Баярлалаа, Мотив дахин тоглоорой
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ
Танилц: Дараагийн шатны сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс
О.Наранзул 14 насандаа их мастер боллоо
АН-ын бүлэг Ж.Ганбаатар сайдад хариуцлага тооцохыг шаардав
Б.Болдсайхан эмч Афганы хүүхдүүдийн зүрхний мэс засалд туслахаар ажиллаж байна
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг прокурорт хүргүүлжээ
Монгол ХӨВГҮҮД 1.3 тэрбум төгрөгөөр шагнуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна