Энэ явдал БГД-ийн 11-р хороо, олны сайн мэддэгээр Гандангийн хойно буюу Монголын үндэсний их сургууль орчимд болоод байгаа.
Бууутнууд нь Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд. Монголдоо зэгсэн том барилгатайд тооцогддог энэ сургуулийн оюутны байр нь баруун талдаа дүнхийж байдаг бол автомашины зогсоол нь ч нийтийн эзэмшлийн газрын дор байрладаг учраас оршин суугчид дээш доош МҮИС-ийн граж дээгүүр явдаг. Гражийн доогуур явъя гэхээр гэрэл гэгээ муутай, харанхуй тул арга буюу дээгүүр нь явдаг гэх зэргээр олон олон даварсан, дэвэрсэн үйлдүүдийнх нь тухай оршин суугчид ярьсаар удлаа.
Гэхдээ даварлаа, дэвэрлээ, том артай, татаастай байлаа гээд айлын хаалга таглаж барилга барьж байгаа нь МҮИС-ийн удирдлагуудын авир араншиг харуулж буй юм.
Тодруулбал хотын Стандарт хяналтын газраас Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтыг зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлснийг тогтоосон байдаг. Мөн хүний эрхийн Үндэсний комисоос “2016 оноос өнөөг хүртэл оюутны байр, сургуулийн өргөлтгөлийн барилга барихдаа айлын хашааны хаалганаас 2 алхмын зайтай барьсан нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон “Хүний аюугүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, зорчих хөдөлгөөнд саад учруулж гамшгийн болон эмнэлгийн шуурхай тусламж үйлчилгээ авах боложийг нь хязгаарлаж байна” гэдгийг ч албан тоотоор хүргүүлсэн байдаг.
Гэсэн хэдий ч МҮИС-ийн удирдлагууд үл тоов.
Тэр ч бүү хэл МҮИС нь ойролцоо байх хэдэн айлын газрыг худалдаж авна гэж хэлээд 5, 6 сар орчим болсон ч худалдаж авагүйн зэрэгцээ шууд л үүд хаалгыг нь таглаад усан бамеынхы барилгы барьсаар байгаа юм.
Барилгын сууриа ч одоо цутгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
Хүйтний улирал ирчхээд байхад ч суурь цутгалтын ажлаа 18:00 цагаас хойш, сайжруулсан түлш шатааж байгаад ажлаа явуулж байгаа нь ойр орчных нь оршин суугчид хийгээд хүүхдийн эрхийг ч хөндөж байгаа юм.Шахмад түлшний хөө тортнон дунд хүүхдээ ч салхилуулж болохгүй тийм нөхцөлд айл өрхүүд амьдарч байна. Иймд хууль зөрчиж, иргэдийн эрхийг хязгаарлаж, зөвшөөрөлгүйгээр барилга барьж байгаа энэ асуудал хариуцлага тооцохыг шат шатны байгууллагуудад анхааруулж байна.
Үргэлжлэл бий...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ
Танилц: Дараагийн шатны сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс
О.Наранзул 14 насандаа их мастер боллоо
АН-ын бүлэг Ж.Ганбаатар сайдад хариуцлага тооцохыг шаардав
Б.Болдсайхан эмч Афганы хүүхдүүдийн зүрхний мэс засалд туслахаар ажиллаж байна
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг прокурорт хүргүүлжээ
Монгол ХӨВГҮҮД 1.3 тэрбум төгрөгөөр шагнуулна
66.181.160.123
Юүн үндэсний их сургууль вэ? Нэр нь томдлоо
Хариулах