УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болно. Энэ сонгуульд зориулсан сурталчилгаанд монголчууд хэрсүү хандахгүй бол хэнийг ч төрд залж мэдэхээр болсныг өнгөрсөн амралтын өдрүүд илтгэлээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн талаар цахим орчинд цуурч, шуурлаа. Мэдээж тухайн цаг үед нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны ажилтнууд ч цахим орчинд залруулж байгаа нь харагдсан. Энэ нь цахим орчинд хиймэл оюун ухааны программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хоолойг оруулсан үйлдэл гэдгийг ч тайлбарласан.
Яг үүнтэй адил бид ирэх сонгуулийн үеэр хэний ч, ямар ч мөрийн хөтөлбөр, амлалт, сурталчилгааг сайтар нягтлахгүй бол хууртах магадлал өндөр.
Бид өмнө нь буюу УИХ-ын 2016 оны сонгуулийн дараахнаас эхлэн ганц бичлэгийн мөн, бишийг нягтлах гэж багагүй цаг хугацааг өнгөрөөж байв. Тэр нь өнөөх “улсын баатар” болохоо шахсан Г.Доржзодов. Сонгуулийн өмнөх уулзалтын үеэр бичлэг хийж, түүнийгээ ил болгож, өөрийгөө шударга үнэний дуу хоолой хэмээж байсан нь саяхан.
Бид улстөрийн зорилгоор ашиг хонжоо хайж явсан түүнд итгэж, хэчнээн ч хүн хэлмэгдэн, хэдэн жилийн амьдралаа үгүй хийсэн билээ. Энэ талаарх мэдээллийг бид цахим орчноос хайгаад төвөггүйхэн мэдчих боломж одоо нэгэнт бий болсон.
Гэтэл ирэх сонгуулийн өмнө хиймэл оюун ухааны “гайхамшиг” хэтийдвэл ямар аюулд хүргэхийг ч бас мэдэрлээ.
Тэгэхээр ирэх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр монголчууд нийтээрээ нягталж, итгэхгүй Монгол Улсын хувь заяаг хэнд ч атгуулчхаж мэдэх эрсдэлтэй учрахаар байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
43.242.243.151
Яасан их өс хонзон байдаг юм бэ ганц хүнииг биш улс түмнээ хорлоод аюул учруулах нь байна шүүдээ иимэрхүү юмнуудыг олоод шоронд хүмүүжүүлэх цаг нь болжээ
Хариулах