ЭЦА-ны ЦАГДААГИЙН мөрдөгч Г.Тэмүүлэн МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДООС сар бүр авлигал авдаг байсан нь тогтоогджээ

Moderator
2023/11/15

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг этгээдүүдийг шалгадаг хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нь бусдаас их хэмжээний авлигал авчээ. Ингэхдээ тэрээр цахимаар хууль бусаар мөрийтэй тоглуулдаг бүлэг этгээдүүдээс сар бүрийн тодорхой өдөр тогтмол авилгал авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Энэ хэрэг нь одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Шалгалтаар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Г.Тэмүүлэн нь цахимаар покер тоглуулдаг хэд хэдэн хүмүүсээс сар бүр тогтмол их хэмжээний мөнгө бэлнээр авдаг байсан нь тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэг нь ЦЕГ-ын дотоод хэргийн газарт шалгагдаж дуусаад авилгалтай тэмцэх газар шилжүүлнэ гэж мэдээллэв. Цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэнг бусдаас удаа дараагийн үйлдлээр байнгын онц их хэмжээний авилгал авсан, мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авилгал авахыг шаардсан, авлигал өгөгч этгээдийг дарамталсан гэх мэт хэргүүдэд холбогдсон.

Мөн мөрдөгч Б.Тэмүүлэнгийн өөр бусдаас авилгал авдаг гэсэн мэдээллийн дагуу бусад үйлдлүүдийг нь тогтоохоор гэрч болон цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг этгээдүүдээс мэдүүлэг авч байгаа юм байна. Уг нь ЦЕГ аас ажлын хэсэг гарч цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүдийг илрүүлэн шалгах, тэдгээрийг таслан зогсоох зорилготой арга хэмжээ явагдаж байгаа.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хүнийг 461-т цагдан хорьж шалгаж байгаа юм. Энэ дунд Б.Тэмүүлэнд авилгал өгсөн хүмүүс мэдүүлэгтээ дурьдсан байж болзошгүй байна. Мөн Б.Тэмүүлэнтэй хамтрагч болон хамжигчаар оролцсон хэд хэдэн хүмүүсийн нэр дурьдагдаад буй. Бид дараагийн мэдээллээр Б.Тэмүүлэнтэй хамт оролцсон этгээдүүд болох цагдаагийн зарим дарга нарын мэдээллийг баримтаар хүргэх болно.


Эх сурвалж: Asu.mn


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.27
    2023/11/17

    Hogiin novsh ym da

    Хариулах
  • 66.181.190.58
    2023/11/16

    Архангай Эрдэнэмандал сумын мөрийтэй тоглоом тоглуулдаг луйварчид сумын цагдаадаа приус авч өгсөн гэсэн. Хотод хотынхныг мангартуулж тоглуулж байгаа сурагтай. Бүгд жигтэйхэн баяжсан юм байх. Цагдаа шүүгч нар шударга бус байхаар улс ийм байхаас аргагүй ээ

    Хариулах
  • 103.57.92.18
    2023/11/15

    13р хорооллын Баянзүрх захын хажууд Julie төвийг бас цагдаагийнхны хамгаалалттайгаар олон жил хууль бусаар ажиллуулж байгаа. Тэр хавийг бохир болгоход маш их нөлөө үзүүлж буй газар.

    Хариулах
  • 202.126.90.147
    2023/11/15

    Anhan shatandeeree iim bhaar uls oron suirhees yah vdee

    Хариулах
  • 202.126.89.248
    2023/11/15

    Баригдсан нь л энэ байх

    Хариулах
  • 202.126.90.130
    2023/11/15

    Энэ асуудал маш удаж байгаа ЭЦА хууль бус олон асуудалд хамтарч ажилдаг

    Хариулах