Батлан хамгаалах салбарт гай биш гажуудал нүүрлэчихлээ. Оюутан хүүг хугацаат цэргийн албанд татаж, өнөөдөр тэр хэзээ эргэн ирэхгүйгээр эцэг, эх, гэр бүл, эх орноо орхин одлоо. Ойр дотнынхон нь гашуудаж байна. Харь элгийн хүмүүс салбарыг бүхэлд нь буруутгаж, эцэст нь салбарын сайдын албан тушаалын асуудлыг ч хөндөж байна.
Гэхдээ сайдыг солилоо гээд сайжрах уу. Бид нийтийг хамарсан,нийгмийн цочроосон олон үйл явдлын ард салбарын сайдыг огцруулж байсан. Гэвч ард нь асуудал өөрчлөгдөж, сайжирсан нь хаана байна.
Өнөөдөр Монгол Улс зэвсэгт хүчнээ бүх салбарын ард хаячихсан. Төсөв, санхүү батлагдах юмыг жил ирэх бүр танаж хасдаг, хоол ундны норм, амин дэм болон бусад хангалт муудсаар ирсэн. Ердөө зэвсэгт хүчинд хамаарах хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаагаас төсвийг нь танасаар ирсэн нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Нөгөө талд гэм буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэх бус шууд салбарын сайдыг нь огцруулаад байвал төрийн албанд бугшсан дунд, доод шатныхан оршсоор байх юм биш үү.
Өдгөө цэрэг хүү амиа алдсан асуудлыг “нялх биетэй эмэгтэйг, нярайтай нь хамт өвлийн хүйтэнд гадаа машин руу явуулсан”-ы хариуцлагатай эн зэрэгцүүлж, салбарын сайд нь огцрох ёстой гэж байна.
Тухайн үед дээрх эмэгтэйг авч гарсан сувилагч, эмч, эмнэлгийн дарга хариуцлага хүлээх учиртай. Гэтэл “хаа холын” Ерөнхий сайд огцорсон.
Өнөөдөр яг тэр үйл явц давтагдаж байна. Цэрэг амиа алдсаны хариуцлагыг сайдад тохоод хав дарах уу.
Сайдыг огцруулж байгаа нь нэг талдаа хариуцлага мэт харагдаж байгаа ч харин ч эсрэгээрээ “сул” тавиад өнгөрч байна. Миний өмнөөс сайд огцрох юм чинь гэсэн шиг дунд, доод шатандаа төрийн албанд ажиллагсад чинь хөгжихгүй, хөдлөхгүй, бугшсаар байна.
Олон жишээ бий, одоо эргээд харахад. Зөвхөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л гэхэд ЗТХ-ийн сайд Л.Халтарыг С.Бямбацогтоор, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг Б.Чойжилсүрэнгээр, БХБ-ын сайд Б.Мөнхбаатарыг Ц.Даваасүрэнгээр, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг Х.Болорчулуунаар, УУХҮ-ийн сайд Н.Ёндонг Ж.Ганбаатараар, Боомтын сайд Х.Булгантуяаг Б.Тулгаар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг С.Чинзоригоор сольсон. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг ХНХ-ын салбарт л гэхэл А.Ариунзаяаг С.Сарангэрэлээр, Т.Аюурсайханаар, Х.Булгантуягаар гээд хичнээн солив. Гэлээ гээд салбар өөрчлөгдөв үү. Түгжрэлийн сайд гэгдэж байсан Ж.Сүхбаатарыг Б.Дэлгэрсайханаар солилоо. Нийтийн тээвэр ч үгүй, нэгдүгээр эгнээ ч үгүй болж өвлийн хүйтэнд иргэд л хохирч байна.
Солилоо, солигдлоо гээд яг хэвэндээ харин ч бүр эзэн биегүй болж аливаа төсөл, хөтөлбөр, хэрэгжүүлж байсан ажлууд нь гацаж улам бүр дордсон.
Яг энэ жишгээр хариуцсан ажилдаа эзэн болох хүн энэ төрийн албанд тун ховор болчхож. Энэ удаагийн асуудал л гэхэд хүүг төгсөх ангийн оюутан гэж байхад нь хүчээр цэрэгт татчихсан.
Энэ бол цэрэг татлагын комисс, нэгэнт татагдаад очиход хариуцаж байсан холбогдох албан тушаалтнууд, офицеруудын хайнга байдлаас үүдсэн харамсалтай хэрэг. Асуудлыг эцэслэн шийдтэл сайдын суудал бус үүрэг ажилдаа хайхрамжгүй хандсан хүмүүсийн тухайтад сайтар хэлэлцэн шийдвэр гаргах хэрэгтэй юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.178.83
засгийн газрын байрны өрөөнүүд муу халаад байхаар нь слесарь дуудтал үзээд системаар нь өөрчлөхгүй бол нэмэргүй гэж хэлээд буруутсан гэдэг. тэр даруй ажлаасааа хөөгдсөн гэдэг онигоо шиг л юм болоод байна
Хариулах202.9.40.160
Eeriin bolovsrol chadvaraar bish hen negnii sugani us bolj.under alband zalarch munge hiideg nohodiig shuud yltan bolgo.Said dargiin huuhduudiig tseregt yvuulahgui.turiin alba.UIH gishuun.deplomat alband hurtel tomilluuldag MAN hulgaichuud zail.Tsergiin angiud bugd dandaa tsereg zodoj tamlaj bdg.Tseregjiltiin .sportiin hereglel.zaah buu buudah buu ch bhgui.bugdiig zaraad idsen novshnuud.Saihanbayr iig zailtal memtseh heregtei.Saihanbayri ig zailuul.
Хариулах202.126.89.215
Bitgii huts muu bugs doloogch bvh shatand n arga hemjee abah heregtei
Хариулах