“Аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний үнийг 14-38%-аар нэмж, 1 удаа арга хэмжээ авсан. Шаардлагатай тохиолдолд дахиад нэмэхээс өөр аргагүй. Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөх асуудал яригдана... Одоо нэмэх бололцоо байхгүй. Хэрэглэгчийн төлөх чадвар резин шиг сунаж өгөхгүй байна гэсэн үг" гэж ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа барин тавин ярина билээ.
Тэрбээр бас Өвөрмонголоос цахилгаан эрчим хүч импортлох, 2022 оны өвлийг хамаг байдаг нөөцөө шавхан байж давсан, 2023-2024 оны өвлийн оргил ачааллыг давах төлөвлөгөөгөө одоо боловсруулж байгаа тухайгаа ч ярьсан.
“Аргаа барахдаа аавынхаа толгойг маажна” гэгчээр юм болж байгаа нь эрхэм сайдын хэлж буйгаас харагдаж олны зүгээс бухимдлын үгс чулуудаад эхэлнэ билээ.
Туурга тусгаар Монгол Улс маань өнөөдөр цахилгааны гачлангаас гарч чадахгүй байгаа нь Итгэлт баяны хэлдгээр үнэндээ “ИЧМЭЭР ДАМШИГ”.
Физикийн мэргэжилтэй гэдэг энэ хүнийг ЭХ-ний салбарыг төвөггүй аваад явчихна гэсэн шүү юм ярьж байж сайд болсныг бултаараа одоо ч мартаагүй. Гэтэл Сонгино дэд станц дээр 80 мВт-ын цэнэгт хураагуур ашиглалтад оруулах, өмнөд хөршөөс 1-2 жилдээ тог импортлох тухай юм ярьж, түүндээ найдаж суугаа нь энэ салбарт үнэндээ жулдаж байгааг нь харуулж байна гэхэд болно. Хэрэв үнэхээр санаа нь байв ч сачий нь хүрэхгүй байгаа бол салбарынхаа инженер техникийн ажилтнуудаас асуучих хэрэгтэй л дээ.
Нөгөөтэйгүүр дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа энэ үед түүний яриа хол хоцрогдонгуй сонсогдож байгааг ч бас нуух юун.
Хэдийгээр тэрбээр “Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжсон үед цахилгааны үнийг нэмнэ” гэж буй ч “Тайвшруулж байгаад аваад хаячихлаа” гэдэг шиг ирэх жилийн өвөл ААН-үүд гэлтгүй ард иргэдийн хэрэглэж буй эрчим хүчний үнийг ч бас нэмнэ” гэсэн санаа цухалзаж буй юм. Тиймээс ЭХ-ний сайд таныг ирээдүйг хараач, сэргээгдэх эрчим хүчийг сэгсийтэл нь бий болгооч гэж булт олон хүсч, бас шүүмжлээд эхэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сэтгэгдэл бичигдээгүй байна