Л.ГҮНДАЛАЙ НАМЫНХАА НЭРИЙГ СОЛИХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Moderator
2023/04/12

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэр бүл өөрсдийн байгуулсан Ард түмнээ хайрлая намын нэрээ солиулахаар Улсын Дээд шүүхэд ханджээ. Улсын дээд шүүхийн цахим санд ирсэн өргөдлөөс харвал Ард түмнээ хайрлая нам /АТХН/-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр "Ард түмнээ хайрлая намын хоёрдугаар Их чуулганаар намын оноосон нэрээ "Ард түмний хүч" нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн байна. Өмнө нь намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажиллаж байсан бөгөөд одоогийн даргаар түүний эхнэр Л.Аззаяа ажилладаг байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.78
    2023/04/12

    Муу сдаандд яг хайрлаж харгдаач та нар мөнгөндөө л хайртай байх та нарт ямрч чнь сэтгэл зүрх байхгүй төмөрөөр хиисэн хүмүүс

    Хариулах