“Оршин суугчид СӨХ-ны төлбөрөө төлнө үү” гэсэн бичгийг айл өрхийн хаалганы дугаар, төлөх ёстой мөнгөн дүнгийнх нь хамт бичиж лифтэн дотор, ойролцоох дэлгүүрийн үүд, хаалга хана туурган дээр наасан байх нь олонтоо. Энэ нь бараг л байх ёстой, жирийн үзэгдэл мэт болсоор удаж.
Тэгвэл “Яагаад заавал ингэж нэхүүлдэг юм бол оо...” гэх асуулт хариулт нэхэх ч хариулт нь ч бас тодорхой. Яагаад гэвэл СӨХ оршин суугчдын тусын тулд юу ч хийдэггүй. Зөвхөн цэвэрлэгээ хийх төдийхнөөр оршин суугчдаас мөнгө авахыг урьтал болгодог. Өвөл нь цас мөсөө цэвэрлэхгүй, урин дулаан цагт нь хог шороогоо цэвэрлэхгүй, хог хаядаг сав суулга нь багтаамж, хүрэлцээ хангамж муу, ялаа батгана шавсан, хог ангилан хаях савгүй гээд олон олон дутагдал бий учраас иргэд хойрго ханддаг нь ч нийтлэг үзэгдэл.
Товчхондоо бол СӨХ-г илүү, оршин суугчид өөрсдөө зохицуулчих асуудал гэж үздэг гэсэн үг. Мөн СӨХ-дын оршин суугчдаас авах мөнгө нь янз бүр байхын зэрэгцээ автомашинтай айлуудаас арай ахиу мөнгө авдаг байх жишээтэй. Гэтэл гражид машинаа тавихдаа тодорхой хэмжээний төлбөр төлж, гэрээ хийдэг хэрнээ дахиад СӨХ-нд мөнгө төлөх нь шударга бус гэж үздэг.
Уг нь бидний хөрөнгө буюу барилгын өнгө төрх, тухайн орчны тав тух, үзэмжийг байгаа чигээр нь хадгалж, одоогийн үнийг барих, цаашид өсөн нэмэгдүүлэх үүргийг СӨХ хариуцан ажиллах ёстой ч яг ийм байдлаар ажилладаг СӨХ-г олъё ч хуруу дарам цөөн гэхэд хилсдэхгүй
Таны СӨХ-д төлдөг мөнгө

Энэ мэтээр СӨХ-г тойрсон асуудлуудыг тоочвол олон.
Тиймээс нийслэлийн 1300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, хариуцлагатай болгох, холбоодын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдаад байна. Иймд иргэн та бүхэн саналаа хэрхэн хандивласнаас шалтгаалж эрхээ эдэлнэ гэдгийг ухамсарлаж Ulaanbaatar.mn гэх цахим хуудсаар дамжуулан санал хүсэлтээ илгээгээрэй.
СӨХ-дыг чанаржуулж, чадавхжуулахын тулд иргэн та саналаа өг тэгээд эрхээ эдлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
103.57.95.211
Сөх -өө буулга Контор гээд 1 газартай болгоё
Хариулах202.9.40.191
Сөх хэрэггүй
Хариулах66.181.180.54
Сөх хэрэггүй
Хариулах