“Тошиба мисс”-ээр шалгарч байсан загвар өмсөгч, мисс Г.Гантунгалаг нэлээдгүй хугацаанд Ирландад суралцаад ирсэн. Бизнесийн удирдлагын чиглэлээр “Irish American University” их сургуульд суралцаж, магистрын зэрэг хамгаалсан тэрбээр тус улсын “Compton” загварын агентлагт гэрээгээр ажиллаж байсан удаатай.
Харин эх орондоо ирснээс хойш загварын томоохон шоунд оролцохоос өөр зүйлийг бараг тоохоо больсон мисс бүсгүй жилийн өмнөөс эхлэн Оюутолгойд ажиллах болжээ. “Glamour Divine”компанийнхаа хүрээнд “Miss Global Beauty Queen Mongolia” тэмцээнээ дахин зохион байгуулах хүсэлтэй ч, ажил нь амжихгүй байгаа учраас тэрбээр энэ төлөвлөгөөгөө хэсэгтээ л хойшлуулсан гэнэ лээ.
Уул уурхайн томоохон компанид удирдах албан тушаал хашсан мисс бүсгүй загварын ертөнцөө мартах болоогүй ч өөрийн байр суурийг бэхжүүлэхийн төлөө нойр хоолгүй зүтгэж эхэлсэн юм байх. Тэрээр олны танил, мисс загварын өмсөгчдийн нэгэн адилааар Сайн үйлсийн аянд гар шамлан орсон гэнэ шүү. Сэтгэлийн үр төрийн бус байгуулагын идэвхитэй бүсгүй Үндэсний Түлэнхий төвд нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа арьс сунгаж цоолох машиныг худалдаж авч өгөхийн тулд ханидвын арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээнд олны танил хүмүүс, 3 охин хамтлаг, Movie хамтлаг зэрэг орсон. Мөн Оюу Толгой компаний хамт олноо уриалан хүүхдзд тусаля гэх хэмээх уриалга гаргаад байгаа юм байна. Тус төхөөрөмж 8100$ үнэ бүхийн энэ мөнгө нь хараахан цуглаж чадаагүй байгаа юм байна.
Түлэнхий төвд ирж эмчлүүлэн байгаа ихэнхи өвчтөн нь 0-5 насны хүүхдүүд байдаг болохоор бүгдээрээ сайн үйлсийн аянд нэгдэцгээе.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна