Британийн политик Майк Уэверлигийн эхнэр янханы газарт биеэ үнэлдэг байсан нь тогтоогджээ. Ингэхдээ 70 орчим фунтстирлингийг нэг удаагийн үйлчлүүлэгчээсээ авдаг байсан талаар The Mirror бичжээ. Консерватор-депутат Уэверли эхнэрийнхээ нууц амьдралын талаарх энэ мэдээллийг сонсоод гүн шоконд орсон гэнэ. Нууц камераар зэвсэглэсэн The Mirror-ийн сурвалжлагч залуу ягаан өнгийн секси унтлагын хувцастай 39 настай Клара Уэверлигийн өөрт нь зориулан тайчиж байгааг бичжээ. Эмэгтэй сурвалжлагч эрд энэ “ажил” нь их таалагддаг, мөнгө ч сайн олдог, олон хүнтэй танил болж байгаа гээд ярьж гарсан байна. Бүсгүй нэг цагийн 70-аар “явдаг” байна. Үйлчлүүлэгчид нь түүнийг «Бий», «Адриана» болон «Бьянка» гэх нууц нэрээр нь мэддэг аж.
Ингээд Английн ерөнхий сайд Дэвид Кэмероны хамтрагч Майк Уэверли гэрлэлтээ цуцлуулахаар болжээ. Тэр эхнэрийнхээ хормойн явдлыг мэдэнгүүтээ ухаан жолоогүй уйлж байжээ. Майк Кларатай Рио-де-Жанейрод ажлын айлчлал хийж байхдаа танилцаж улмаар гэрлэжээ. Ачааны тэрэгний жолоочийн охин жилийн дараа гэхэд нутгаасаа Лондонд ирж «миссис Уэверли» болжээ. Гэтэл өмнө нь биеэ үнэлэгч байсныг нөхөр нь огт мэдээгүй байж. Эхэндээ ч Клара айл гэрийн журамт эхнэрийн үүргээ гүйцэтгэж байгаад 2007 оноос нөгөө ажлаа хийж эхэлсэн байна. Тэр гурван ч массаж салонд ажиллаж байсан бөгөөд үйлчлүүлэгчдэд тайчиж бас секс үйлчилгээ үзүүлдэг байсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо