ӨӨЖИНМЕД ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВ 1000 ДАХЬ ХҮҮХДЭЭ ӨЛГИЙДӨН АВЛАА
‘Аз жаргалыг энгэртээ тэвэрье’ уриатай "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төв нь Монгол улсын нөхөн үржихүйн салбарт манлайлан ажилладаг бөгөөд энэ сард үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр төрсөн 1000 дах хүүхдээ өлгийдөн авч үйлчлүүлэгч нар болон бяцхан үрсийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус эмнэлгийг Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган 2015 онд анх үүсгэн байгуулсан Япон улсын Товако группийн "Като Лэдиес Клиник" эмнэлэгт хэрэглэдэг үргүйдлийн орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалыг Монгол улсдаа нэвтрүүлсэн албан ёсны анхны эмнэлэг юм.
Өөжинмед эмнэлэг нь нөхөн үржихүйн салбарт үргүйдлийн олон олон шинэ технологийн оношлогоо, эмчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн салбарын тэргүүний эмнэлгүүдийн нэг бөгөөд үүний тод жишээ нь дэлхий дахинд өндөр ур чадвар нарийн технологи шаарддаг Үр хөврөлийн генетикийн шинжилгээг амжилттай нэвтрүүлээд 4 дэх жилдээ ажиллаж байна.
Хосууд жирэмснээс хамгаалах арга, хэрэгсэлгүйгээр 12 сар ба түүнээс дээш хугацаагаар тогтмол бэлгийн харьцаанд байгаа боловч жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэж томъёолдог. Дэлхий дахинд жирэмслэхээр төлөвлөж буй 10 хос тутмын нэг нь үргүйдлийн асуудалтай байдаг статистик үзүүлэлт байдаг.
Хосууд дааврын шинжилгээ, эмэгтэйчүүдийн эхо үзлэг, өндгөвчний нөөцийн шинжилгээ, үрийн хоолойн битүүрэл шалгах, үрийн шингэний шинжилгээ зэрэг оношлогооны аргуудаар үргүйдлийн шалтгаанаа тодруулах шаардлагатай бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээнээс өмнө жирэмслэх боломжтой хэд хэдэн төрлийн эмчилгээг хийлгэдэг.
Гадаад улс орнуудад үр шилжүүлэн суулгах эмчилгээнд дунджаар 10,000-25,000 доллар зарцуулдаг бол тус эмчилгээг 4-9 дахин бага үнээр эх орондоо хийлгэх нь үргүйдэлтэй гэр бүлүүдэд санхүүгийн хувьд таатай боломжийг олгож байна.
Өөжинмед эмнэлгийн “1000 хүүхдийн баяр” 2022 оны 8-р сарын 20 өдөр Скай Ресортод зохион байгуулагдсан бөгөөд тус баярын арга хэмжээнд тус эмнэлгийн бяцхан хүүхдүүд эцэг эхийн хамтаар нийт 400 гаруй хүн оролцжээ. Баярын үеэр 1000 дахь хүүхдийн гэр бүлд бэлэг гардуулж, 5 хосод үр шилжүүлэн суулгах эмчилгээний хөнгөлөлтийн эрхийг бэлэглэж, үргүйдлийн эмчилгээний зөвлөгөө үнэ төлбөргүй өгч, хүүхдийн хөгжөөнт тоглоомуудаар бяцхан багачууддаа бэлэг барьжээ.
Мөн эмнэлгийн “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” дууг анх удаа тайзан дээр дуучин Наки болон Оюу нар хамтран эгшиглүүлжээ.
Мянга мянган гэр бүлд аз жаргал бэлэглэсэн "Өөжинмед"-ийн хамт олонд баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦЕГ: 28 настай эмэгтэйн амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тоглоолоо
Ч.Номин: Монгол соёлын дархлаа, хүүхдийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй
Эрх ямба нь дийлдэхгүй Ч.Номин сайдыг "ОГЦРУУЛАХ"-ыг шаардаж эхэлжээ
С.Тайван: Хөрөнгө оруулалт, хувьцаа, крипто, койн өссөн байдлаар иргэдийг төөрөгдүүлж залилдаг гэмт хэрэг нэмэгдэж байна
Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна
Зүрхний хүнд гажигтай төрсөн нярайд зүрхний нээлттэй мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Н.ӨНӨРЦЭЦЭГ: Өнөөдөр хорихын умгар өрөөндөө ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ байна
172.58.164.251
gazraa , barilgaa butsaaj aviyaa, ta nar mongotoi um bol oor gazar oordiinxoo mongoor shudarga biznes xiij boldoggui um uu?????????????????? ????????????????? zaaval ulsiin mongiig idex estoi u??????????????????? ????????????
Хариулах66.181.181.78
Үр шилжүүлэн суулгаж төрсөн хүүхдүүд богино насалдаг гэсэн гадаадын сэтгүүлээс уншиж байсан. Үнэн үү? Ёстой цаг хугацаа л харуулах байх даа.
Хариулах192.82.90.98
Yu bichij bgaga bodoj bich
66.181.178.239
Баяр хүргэе. 274
Хариулах202.179.21.193
яасан схн эмнэлэг вэ хамт олонд нь баяр хүргэе. хаяг нь хаана бдг вэ холбоо барих утас өгөөч
Хариулах