Монгол Улсын хэмжээнд 2021 онд 12 дугаар анги төгсөгч 40618 шалгуулагч 10 хичээлээр Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгсөн. Үүнээс Нийслэлийн хамгийн их хүн ажиллаж, амьдардаг Баянзүрх дүүргээс 3028 сурагч Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгсөн байна. Шалгалтын үр дүнд Баянзүрх дүүргээс хамгийн өндөр оноог буюу 800 оноог авсан 30 гаруй сурагч авсан. Энэ үзүүлэлтээр Баянзүрх дүүрэг Улс, Нийслэлийн хэмжээнд 2 дугаарт шалгарчээ.
Тэгвэл Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, дүүрэг орон нутгийн удирдлагууд дүүргийн шилдэг 8 сургуулийн удирдлагуудыг хүлээн авч, батламж гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Шилдэг 8 сургуулиас Оюунлаг сургууль нь улсын хэмжээнд нэгдүгээр байранд орсон бол Шинэ Монгол, Олонлог, Уудам Монгол, 33, 84, 14, 133 дугаар сургуулиуд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлтээр дүүрэгтээ шилдгээр шалгарчээ.
Энэ үеэр ирэх онуудад боловсролын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, 3 ээлжээр хичээллэх явдлыг зогсооно гэдгийг УИХ-ын гишүүд хэлж, боловсролын салбараа үргэлж дэмжиж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
197.211.58.130
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++23481157 99318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail .com цахим шуудангаар илгээнэ үү
Хариулах