Лондон хотод болсон Олимпийн ХХХ наадамд үнэндээ ЗСБНХУ яллаа (1990 оны хил хязгаараар) гэсэн мэдээг бид Оросын хэд хэдэн сайтаас уншсан юм.
Гэтэл энэ нь өнгөрсөн үеийг санагалзсан шинжтэй огт буруу тооцоо бөгөөд үүнийг хийсэн хүн нь түүхийн талаар наад захын мэдлэггүйгээ харуулсан байна.Үнэндээ бол Лондонгийн Олимпийн ХХХ наадамд Монголын эзэнт гүрэн (1279 оны хил хязгаараар) 102 алтан медальтайгаар тэргүүлсэн бөгөөд тэгэхэд “манай“ эзэнт гүрний бүрэлдэхүүнд олимпийн ирээдүйн аварга улс - Хятад, Орос улс орж байсан билээ. Хоёр Солонгос, Казахстан, Украин улсууд ч Монголын эзэнт гүрний шигшээ багийн олимпийн медалийн тоонд мөн мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулсан юм.
Хоёрдугаар байранд 90 “алттайгаар” Ромын эзэнт гүрэн (250 оны байдлаар) орсонд мөн гайхаад байх явдалгүй. Юу гэвэл, Англи, Франц, Итали, Испани болон Европын бусад олон олон орон Ромын эзэнт гүрний нэр төрийг гутаасангүй. Гурав, дөрөвдүгээр байрыг 55 медальтайгаар Хан улс (220 оны байдлаар) буюу одоогийн Хятад, хоёр Солонгос хуваан эзэлж, мөн ийм тооны алтан медальтайгаар Их Британийн эзэнт гүрэн тэргүүлэгчдийн хэсэгт орсон юм. 47 медальтайгаар ЗСБНХУ (1990 оны байдлаар) нэлээд хойгуур буюу 6 дугаар байрт бичигдэж, Гэгээн Ромын эзэнт гүрний (54 медаль) дараа орлоо (1550 оны байдлаархи Испанийн бүх колонийн хамт).
Лондонгийн 30 дугаар олимпийн наадмын бүрэн түүхэн дүн (2012 оны наймдугаар сарын 12-ны байдлаар)
1. Монголын Эзэнт гүрэн (1279 оны) 102
2. Ромын эзэнт улс (250 оны) 90
3. Хятадын Хан улс (220 оны) 55
4. Британий эзэнт гүрэн (1946 оны) 55
5. Гэгээн Ромын импери (колониудыг оруулаад 1955 оны) 54
6. ЗСБНХУ (1990 оны) 47
7. Византийн их гүрэн (550 оны) 28
8. Австри-Унгарын эзэнт улс (1914 оны) 19
9. Османы их гүрэн (1683 оны) 18
10.Арабын Халифт улс (750 оны) 13
Төгсгөлд нь гялалзсан амжилт үзүүлсэн Монголын тамирчиддаа чин зүрхний угаас баяр хүргэж, харин бусад эзэнт гүрний оршин суугчдад сэтгэл санаагаар унахгүй байхыг хүсэн ерөөмөөр байна. Юм нэгээр дуусдаггүй болохоор тэднийг ялалт, амжилт хүлээж байгаа нь лавтай!
Эх сурвалж “ТВ 7 хоног“ сэтгүүлээс
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ