Бүгд Найрамдах намыг дэмждэг АНУ-ын мужуудад коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Дональд Трампын нам нэгтнүүд амны хаалт зүүхийг олон нийтэд уриалж эхэлжээ.
Харин Трамп өөрөө амны хаалт зүүхийг эсэргүүцсээр байгаа.
Тухайлбал конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн тэргүүн Кэвин Маккарти өчигдөр CNBC сувагт ярихдаа амны хаалт зүүхийг америкчуудад уриалжээ. Түүний сонгогдсон муж болох Калифорнид халдвар дахин нэмэгдсэн тул цуцлаад байсан хорио цээрийн дэглэмээ хэд хоногийн өмнөөс сэргээж эхэлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп амны хаалт зүүхгүй байгаа шалтгаанаа өмнө нь хоёр янзаар тайлбарлаж байв. Тухайлбал тэр гадаадын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, зураг авхуулахдаа амны хаалт зүүсэн байх нь зохимжгүй гэж эхлээд ярьж байжээ. Дараа нь тэр зүгээр л хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийг баярлуулахгүйн тулд амны хаалт зүүхгүй гэж мэдэгдэж байв.
Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөх Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден эсрэгээрээ олон нийтийн арга хэмжээнд оролцох бүртээ амны хаалт зүүж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
202.126.89.22
muu mal
Хариулах