БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол буурсан байна. Дэгдэлтийг хяналтдаа авсан, халдварын шинэ тохиолдол ирэх өдрүүдэд ч буурна гэж албаныхан мэдэгдээд байна. Хэдий тийм боловч Бээжин хот хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгасаар байна. БНХАУ-ын хоёр нисэх буудал дотоодын 800 гаруй нислэгээ баасан гарагийн өглөө цуцаллаа.
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 7.7 мянгаар нэмэгджээ. ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн улмаас 7.6 мянган хүн эндсэнээс 500 нь эмнэлгийн ажилтан байна.
Цар тахлаас үүдэн сургуулиуд түр хаасны улмаас сурагчид нийт 10 их наяд ам.долларын боломжит орлогоо алдах магадлалтай гэж Дэлхийн банк тооцоолсон байна. Хөл хорионы улмаас дөрөвдүгээр сард буюу оргил үед 1.6 тэрбум оюутан хичээлдээ явж чадахгүй болжээ. Цар тахал өрхүүдийн орлогод сөргөөр нөлөөлсний улмаас долоон сая сурагч сургууль завсардсан байх магадлалтай байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ирэх оны эцэс гэхэд “COVID-19”-ийн эсрэг хоёр тэрбум тун вакцин гарган авна гэж найдаж байгаагаа мэдээлсэн юм.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 8.5 сая, эндсэн 455 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 4.5 сая давжээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ