Титэм вирусийн халдвар анх БНХАУ-ын Хубэй мужаас илэрч, сүүлийн таван сарын хугацаанд дэлхийн 216 оронд эрчимтэйгээр тархаад байгаа. Тэгвэл өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Үхань хотод 9,8 сая гаруй хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулахад, бүх хариу сөрөг гарсан байна.
Хятадын Хуазонг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тонжи анагаах ухааны коллежийн профессор Лу Зухун хэлэхдээ "Тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд Үхань хот 9,899,828 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийлээ. Ингэхэд нэг ч батлагдсан тохиолдол илэрсэнгүй. Мөн 300 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн. Тэдний ойрын хавьтал болох 1,174 хүний шинжилгээний хариу бүгд “сөрөг” гарсан. Иймд шинжилгээний үр дүнгээс харахад шинжилгээнд хамрагдсан бүх дээжийн дотор шинж тэмдэггүй тээгч нарын эзлэх хувь маш бага байна. Тэднээс хэн ч халдварыг бусад хүмүүст дамжуулаагүй нь тогтоогдсон" хэмээжээ.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ