ОХУ-ын Засгийн газар бензин, дизелийн түлш, керосин зэрэг нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа. ОХУ-ын Засгийн газар уг шийдвэрээ тавдугаар сарын 25-нд гаргасан байсан бөгөөд түр хугацаагаар хэрэгжих энэ хориг зургадугаар сарын 2-ноос мөрдөгдөж эхэллээ.
Хориг энэ 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжих юм.
Гэхдээ энэ хугацааг сунгахаар бол хариуцсан төрийн байгууллага нь зургадугаар сарын 15-наас өмнө мэдэгдэх ёстой. Энэ хориг ОХУ-аар транкит тээврээр явж байгаа нефтийн бүтээгдэхүүнд хамаарахгүй. Мөн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгааны зориулалт бүхий нефтийн бүтээгдэхүүн, бас хувь хүний хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй. Оросын Засгийн газрын энэ арга хэмжээ нь Оросын өөрийн зах зээлийн үнээс хямд үнэтэй нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулахгүй байх зорилготой.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо