News paparazzi: Нью Йорк хотынхон зай барих дэглэмийг хэрэгжүүлэн амралт чөлөөт цагаа өнгөрүүлж байна

Moderator
18 цаг 14 минутын өмнө

Урин дулаан цаг айлчлан ирж Нью Йорк хотын иргэд цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрөөх нь ихэсдэг . Харин энэ жил коронавирусийн халдвартай холбоотойгоор тус хотод хөл, хорио тогтоогоод буй.

Өнгөрөгч баасан гарагт Бруклин дүүрэгт байрлах Домино цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгийг тус бүр нь найман фит диаметртэй, хоорондоо зургаан фитийн зайтай дугуй дүрсүүдийг зуржээ. Эдгээр нь агаарт гарч, наранд биеэ ээх зорилготой хүмүүст зориулагдсан аж. Амралтын өдрүүдээр иргэд хоорондын зай барих дэглэмийг зөрчилгүйгээр цэцэрлэгт хүрээлэнд амарч байна.