Коронавирусийн эсрэг вакцины эмнэл зүйн анхан шатны туршилт амжилттай дууссан тухай АНУ-ын биотехнологийн Moderna компани мэдээлэв. Сайн дурынхан дээр эмийг турших ажиллагаа дөрөвдүгээр сард эхэлсэн юм.
Компанийн мэдээнд өгүүлснээр, mRNA-1273 вакциныг тариулсан хүмүүсийн эсрэг төрөгчийн хэмжээ эмийн тунгаас үл хамааран COVID-19 халдвараар өвчлөгсдийн цусанд байгаа үзүүлэлттэй ижил түвшинд хүртэл нэмэгдсэн байна. Эхний шатанд вакцин нь ямар нэгэн хүндрэл дагуулалгүй аюулгүй гэдгийг харуулжээ. Компанийн төлөвлөснөөр туршилтыг долоодугаар сард бүрэн дуусгах аж.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудын зуу гаруй эмийн компани вакцин гаргахаар ажиллаж байна. Эдгээрээс найман жишиг төрөл нь клиникийн туршилтын шатанд байгаа. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2020 онд вакцин бүтээгдээд харин 2021 оноос бөөнөөр үйлдвэрлэгдэж эхлэх юм.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ