Нулимс цийлгэнэнэ
Италийн найруулагч Оливье Астроло хүнгүй, хоосон Итали улсын гоо үзэсгэлэнг харуулсан богино хэмжээний бичлэг хийжээ. Жуулчид болон ард иргэдээр дүүрсэн байдаг Миланы Дуомо сүм, Ромын Колизей ба Венецийн Гэгээн Маркын талбай найруулагчийн бичлэгт ямар ч хүнгүй, хоосон байгаагаар гарна.
Бичлэгт Италийн жүжигчин Паоло Бульони дуу оруулсан байна. "Бид дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй оронд амьдардаг атлаа үүнийгээ төдийлөн сайн ойлгодоггүй. Гэтэл одоо улсын маань гудмууд хоосорч, бид гоо үзэсгэлэнг нь зөвхөн цонхоор л ажиглах боломжтой болсон энэ үед, анир чимээгүй нам гүм дунд бүх зүйл бүр ч гайхалтай мэт санагдана".
Бичлэгт мөн хурдхан гадаа гаран энэ үзэсгэлэнг мэдрэхийн тулд, бусдыгаа аврахын тулд гэртээ байх нь хичнээн чухал болохыг дурдана. "Энэ бүхэн дуусахад бид дэлхийн бусад хүмүүсийн атаархдаг тэр үзэсгэлэнт хөшөө, талбайнуудыг дахин дүүргэх болно. Тэдгээр гайхалтай газрууд бидний үнсэлтийн фон байсаар л байх болно. Бид тэр бүгдийг дахин сэргээх болно. Учир нь цонхны цаанаас харахад ч энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй орон мөн юм".
Паоло энэхүү бичлэгийг гуравдугаар сарын 17-нд, Италийн Хаант улс байгуулагдсаны 159 жилийн ойн баяраар гаргажээ.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ