Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглож буй дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг ээлжит өрсөлдөгчөө ялснаар хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр дөнгөж сая дөрөвний нэг шигшээд Латвийн бөх Анастасия Григорьеватай барилдаж, 5-0; 5-4 харьцаатай буулган авав.
С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Улмаар сая Латвийн бөхийг яллаа. Одоо тэрбээр хагас шигшээд Шведийн Хенна Йоханссон болон олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга, Японы Каори Ичо нарын ялсантай нь барилдах юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй