“Эрдэнэт үйлдвэр”-ийг ӨАБНУ-ын “Стандарт” банкинд барьцаалсан Ш.Батхүүд эрүүгийн 201301000330 тоот хэрэг үүсгэж шалгаад зургаан жил болж байна.
Энэ хооронд өр нь хэвээрээ, хүү нь өссөөр байв. Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг тус банкинд төлсөн юм. Харин “…Уг өрийг төлж барагдуулах хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд бий” гэсэн мэдэгдлийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд хийсэн. Энэ үеэр Ш.Батхүүгээс нэр бүхий хүмүүст очсон 190-ээд тооны 98 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ШТС, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, автомашин зэргийн жагсаалтыг нийтэд ил болгосон.
Ш.Батхүүгийн эдгээр хөрөнгө “МТ Петролиум” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трэйд” ХХК, “Миш петролиум” ХХК, иргэн Ч.Ганзориг, Г.Дашням, Э.Амарзаяа, Л.Болор, У.Хурц, Ц.Нямдаваа, Г.Амарбат, М.Баярсайхан, Р.Аюушдорж, Б.Танан, Б.Мөнхжаргал, Х.Дашжаргал, Ш.Энхтөр З.Пүрэвжав, Ж.Лхагвасүрэн нарын компани, хувь хүмүүсийн нэр дээр бэлэглэлийн болоод бусад гэрээний хүрээнд шилжсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү саяхан АТГ, Засгийн газарт хандаж захидал илгээсэн байна. Захидалдаа “…Битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдахыг дэмжиж байна. Учир нь надаас дээрх хөрөнгүүдийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй. Тиймээс хөрөнгө шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна” гэсэн агуулгыг илэрхийлжээ.
Ингэхээр ойрын үед Ш.Батхүүгийн хөрөнгийг худалдаалах ажлыг Засгийн газрын зүгээс зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдлийн сангаас гаргасан зардлыг нөхөх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ