Уурхайдын барьцаанд орсон урагшгүй албатуудын МЭДЭГДЭЛ!!!

Moderator
2019/08/20

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эко системийг устгаж буй гэмт хэрэгтнүүдтэй тэмцнэ.Шаардлагатай бол цэрэг арми хөдөлгөнө" гэсэн мэдэгдлийг өчигдөр хийж, олон нийт алга ташин хүлээж авлаа. Үүнтэй зэрэгцээд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ мэдэгдлийг гаргажээ. Товчхондоо: "Аймагт нь уурхай хууль бусаар ажилласан ч олон нийтэд мэдэгдэхгүй. Мэдэгдсэн төрийн албан хаагч байвал түүнд хариуцлага тооцох " тухай СҮРДҮҮЛЭГ ажээ..Хууль бус уурхай ажиллаж байсан нь үнэн. Түүнийг зогсоосныг олж мэдээд,олон нийтэд мэдээлэх нь сэтгүүлч ажлаа л хийж буй хэрэг. Гэтэл хэн энэ мэдээлийг гадагш гаргав гэдэг эрэлд гарч, Байгаль орчны мэргэжилтнээ олж тогтоосон юм байх.... Би тэр хардаад байгаа төрийн албан хаагчаас нь мэдээлэл аваа ч үгүй. Гурвантэс сумын иргэнээс олж мэдсэн. Ер нь мэдээлэл авсан ч яагаад болохгүй гэж. Төрийн ажил иргэдэд ил тод нээлттэй байх ёстой биз дээ!!! Харин ч төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль бус үйлдлийн эсрэг тэмцэж яваа бол энд нэр дурьдагдсан Б.Оргилмаа гэдэг мэргэжилтнээр бахархаж байна.Хилсээр ч хамаагүй түүнд хариуцлага тооцлоо гээд танай аймагт хууль бус уурхайн асуудал шийдэгдэх үү!!! 
Засч залруулахын төлөө явсан хүнийг аймаг орон нутгаа муухай харагдууллаа гэж бангадсан гэнэ үү!! 
Уучлаарай!! Танай аймгийг эмх замбараагүй уурхайд,тэдэнтэй сүлбэлдэж, хууль бус үйлдлийг нь хаацайлсан төрийн албан хаагчид та нар муухай харагдуулж байна. 
Төрийн алба гэдэг бол иргэд, олон нийтэд үйлчлэх алба болохоос хууль бус зүйлийг хаацайлж, хамгаалдаг хуйвалдааны газар биш. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга таны Хятадын компаний талд илт үйлчилж, саатуулагдсан 4 машин баяжмал яаснаа эхлээд тайлбарлачих!!!
Надад МЭДЭГДЭЛ сараачиж суухаар аймагтаа хууль зөрчин ажиллаж буй уурхайддаа наад ЦААС -аа өг. Олон нийтийн МЭДЭХ ЭРХ-ийг хууль бус зүйлтэй хутгалдсан дарга нар хязгаарлаж чаддаггүй юм.Эцэст нь хэлэхэд орон нутагт хууль бус уурхайдтай хуйвалдсан хууль хяналтын ийм удирдлагуудыг солиогүй цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "Эко системийн эсрэг гэмт хэрэгтнүүдтэй хийх тэмцэл" хэрэгжих үү!!!! Хэрэгжүүлэх албан тушаалтнуудын "үнэн төрх"-ийг тодоос тодоор зурж өгсөн Өмнөговийн хурган дарга нарт баярлалаа!!!!
Уурхайдын барьцаанд орсон урагшгүй албатууд өөрсдийгөө илчилж эхэллээ. Анхааралтай ажиглаж л байхаас!!

Сэтгүүлч Б.Отгон