Дуучин Ц.Энгүүн хэнийг бодож гунигладаг гээч...

Moderator
2019/08/20

“The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн саяхан өөрийгөө Солонгос хамтлагийн галзуу фэн нь байсан гэдгээ зарлажээ. Тэр нь алдарт Big Bang хамтлаг гэнэ. Тус хамтлагийн дуунд хөлсөө гартал бүжиглэж, дагаж дуулдаг байснаа дурссан байна. Гэвч тэр сүүлийн хэдэн жил тэдний тухай бодхоор гуниглаад байдаг болсон гэнэ. Ялангуяа хамтлагийн гишүүн Jonghyun-ий бодохоор харамсах сэтгэл төрж, гунигт автдаг болсон тухайгаа дуулгаж, бусад фэнүүд нь ч гэсэн тэгдэг үү хэмээн асуусан байна. Дуучин Jonghyun нь биеэ үнэлэгчдийг жуучилдаг гэх мөн хар тамхины хэрэгт холбогдон хуулийн байгууллагаас шийтгүүлж, уран бүтээлийн ажлаа орхиж байгаагаа зарлаад удаж байгаа юм. Энэхүү явдал нь түүний дэлхийн олон мянган фэнүүдэд нь маш харамсалтай хэрэг болсон нь мэдээж.