Төв аймгийн Баянчандмань суманд овооны тахилгын үеэр хурдан морь унаач хүүхдийг түрүүлсэнгүй гэж уяач нь гэртээ ташуураар зодож, бэртээсэн тухай мэдээлэл цацагдсан. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгийн мэдээлснээр дээрх мэдээллийн дагуу энэ хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Хохирогч М гэх 10 настай хүүд халдсан этгээд М гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.
Хохирогч М нь наймдугаар сарын 8-нд дааганы уралдаанд 67 дугаартай уралдсан. Түүнийг түрүү авсангүй гэж морины эзэн уяач зодох үед зугтаж гэрийнхэнтэйгээ холбоо барьснаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа юм.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ